УИХ-ын эмэгтэй гишүүд чуулганы хаалтын уулзалтаа хийжээ
2013.07.09
Эмэгтэй гишүүд чуулганы хаалтын уулзалтаа хийжээ
УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус гишүүд хаврын чуулганы хаалтын уулзалтаа хийжээ. Энэ удаагийн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүд бий.
Квотоор буюу бодлогоор эмэгтэй гишүүдийг дэмжин парламентад оруулж ирсэн нь зүйтэй болсныг харуулахаар улстөрч эмэгтэйчүүд нам харгалзахгүй нэгдэж ажиллаж буй юм.
Эрчүүдийн олж хардаггүй, анзаардаггүй асуудлыг эмэгтэйчүүд хөндөн тавьдаг. Ийнхүү тэд чуулганы хаалтын уулзалтаа хийж ирэх намрын чуулганаар ямар асуудалд анхаарлаа хандуулах талаар ярилцжээ.