Эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэхээр болов
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.07.09

Эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэхээр болов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.09/ нэгдсэн хуралдаанаар эхэнд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлсэн ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс санал хураалтыг хойшлуулаад байсан юм.

Иймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжлээ.