Бие даагчид болон “Шударга ёс” эвслийнхэн төрийг дэмжинэ
Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын төслийн талаар “Шударга ёс” эвслийнхэн болон бие даагчид сэтгэл дундуур байна.
Уг төсөлд эрдэс баялгийн салбарт төрийн оролцоог бүрэн хязгаарлахаар оруулсан нь уүний шалтгаан болжээ. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Тиймээс төр баялгаа мэдэж, хянаж байх ёстой гэж тэд үзэж буй юм. Гишүүн Ц.Даваасүрэн бие даагчдын зөвлөлөө төлөөлж мэдээлэл хийхдээ “Ашиглаж эхлээгүй стратегийн олон томоохон орд бий. Үүнийг хувийн компаниудад өгөх нь буруу. Төрийн оролцоо тэнд заавал байх ёстой.
Төрийн эзэмшлийн компанид гаднынхан нөлөөлж чадахгүй. Ер нь уул уурхайгаас өөр салбарт экспорт хийдэг том компани Монголд байхгүй. Тиймээс төрийн оролцоог хязгаарлахыг дэмжихгүй” гэсэн юм. “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ч ижил байр суурьтай байгаагаа илэрхийлэв.Тэд төр зөвхөн бизнес биш, бодпого талаас нь хандаж оролцоотой байх ёстой гэлээ. Энэ талаар бусад Бүлэгтэй улс төрийн зөвшилцөл хийх юм байна. Мөн зарчмын гол заалтуудыг тусгахгүй бол уг боддогыг батлах шаарддагагүй гэж үзжээ.