Д.Ганхуяг: Уул уурхайн салбарын хууль тогтвортой болсон
Bloomberg телевизийн “Мөнгөний урсгал” нэвтрүүлгийн зочноор Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцлоо.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай хэлэлцүүлэг явагдаж байгаа. Таны хувьд ямар хүлээлттэй байна. Энэ асуудлаар юуг шийдэх бол?
-Урт хугацаанд, 10-12 жилийн хугацаанд монголын уул уурхайн салбар ямар чиглэлд явах, өрсөлдөх чадвар хэр байх вэ гэдэг бодлогыг гаргаж байгаа.
-Хөрөнгө оруулагчид энэ бодлогын хаана нь явж байна вэ?
-Төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор хөрөнгө оруулагчид бодлоготой холбогдуулж үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэхээрээ онцлог. Бодлогоо УИХ-аар баталсны дараа хууль болгох дараалалтай явж байгаа. Бодлогоор хөрөнгө оруулалттай холбоотой гол зарчмууд тодорхой болсон.
Бодлогоор хөрөнгө оруулалттай холбоотой гол зарчмууд тодорхой болсон.
Тухайлбал, хөрөнгө оруулагчийн хувьд өмчийн хэлбэрээр болон гадаад дотоодынх гэж ангилахгүй. Мөн эрх зүйн орчны өөрчлөлт бий. Уул уурхайн салбар өөрөө хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэл ихтэй, зах зээлийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг учраас зөвшилцөл хийж, нэгдсэн саналд хүрээгүй тохиолдолд эрх зүйн орчны өөрчлөлт хийхгүй байхад анхаарах гэх мэт зарчмын чанартай өөрчлөлтүүд орсон.
-Бодлого батлагдсанаар олон ажил биднийг хүлээж байх шиг байна. Тухайлбал, ашигт малтмалын тухайд авч үзвэл салбар бүр дээр хөтөлбөр боловсруулснаар хөрөнгө оруулагчид хаана мөнгөө хийх боломжтой вэ гэдгээ ойлгомжтой байдлаар харах зураглал бий болж байна. Хөтөлбөрүүдийг боловсруулах ажил хэр ахицтай байгаа вэ?
-Түрүүчээсээ гарсан. Нүүрсний салбарын тухайд олон жил ярьсан. Хөтөлбөр, мастер төлөвлөгөө гэж ярьдаг. Энэ дээр Дэлхийн банк, Японтой хамтарч хөтөлбөрүүд боловсруулсан. Нүүрс бол 21-дүгээр зуунд маневер сайтай. Олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж болох нүүрс химийн үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой.
Хийжүүлэн түлш хийснээр нүүрс түлснээс илүү байгаль орчиндоо ашигтай. Бензин, цахилгаан гаргаж байна. Мөн дайвар бүтээгдэхүүнээр химийн үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ. Тэгэхээр нүүрс хөтөлбөрийн тухайд боломжийн түвшинд ирсэн. Газрын ховор элемент, төмөрлөгийн салбар гангын үйлдвэртэй болох, зэс хайлуулах үйлдвэр гээд явахаар бэлтгэгдэж байгаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...