Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж байгаа нь 2011 он
2013.07.10
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлнэ
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаанд хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан билээ.
Ийнхүү 2009 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын 10-ны энэ өдөр Төрийн далбааны өдрийг тэмдэглэж, Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг. Харин энэ жилийн хувьд тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой хамтатган хийхээр болсон.