ҮХАА-н сайд Х.Баттулга БНЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Вилаяван Помке тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
2013.08.27

Монголчууд Лаост цагаан будаа тариалж, Лаосууд манайд хонь өсгөе гэв

Монгол Улс цагаан будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн. Үүнийг өөрчилж цагаан будаагаа өөрсдөө тариалах боломж байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулга Бүгд найрамдах Лаос ард улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Вилаяван Помке тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр уулзах үеэрээ ярилцлаа.

Хоёр улсын хөдөө аж ахуйн сайд нар цаашид хамтран ажиллах санамж бичигт уулзалтын үеэр гарын үсэг зурсан юм.

Уулзалтын үеэр цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт Лаост цагаан будаа тариалах, газар түрээслэх, Лаосын тал Монгол Улсад хонины аж ахуй эрхлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгаж,

хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллах, хоёр талын хувийн хэвшлийнхнийг томилон, бодит төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын урилгаар БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Монгол Улсад айлчилж, айлчлалын бүрэлдэхүүнд яваа төлөөлөгчид Төв аймгийн Эрдэнэ суманд малчин айлд зочилж,

Монголын уламжлалт мал аж ахуйтай танилцахын зэрэгцээ ХААИС болон Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилж, Лаост мал эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцжээ.