Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын хамт.
2013.09.13

Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 13 дугаархуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо хүрэлцэн ирсэн үеэр тус улсын Ерөнхийлөгч А.Атамбаев хүлээн авч уулзлаа.

Ала-Арча цогцолборт болсон Төрийн тэргүүн нарын уулзалтад Монголын талаас Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Л.Болд, Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, албаны бусад хүмүүс байлцлаа.

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч А.Атамбаев Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уулзалтын төгсгөлд хүндэтгэлийн зоогт урив.