2013.10.08

Нийгмийн хөгжлийн түүвэр судалгааны ажил эхэллээ

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран «Нийгэм хөгжүүлэлтийн түүвэр судалгаа»-г үндэсний хэмжээнд эхлүүлэхээр өчигдөр орон нутагт ажиллах ажлын хэсгээ Чингисийн талбайгаас үдлээ.

Уг түүвэр судалгааг хийхээр 160 хүний бүрэлдэхүүнтэй 20 баг гарч байгаа бөгөөд тэд Монгол Улсын 115 мянган өрхөөс судалгаа авах юм байна.

Судалгааны үр дүн онцлогийн талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мухамед Фолиос тодруулахад «Үндэсний хэмжээнд хэрэгжих судалгаа. Маш нарийн тооцсон түүвэр дээр хийгдэх гэж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

Нийгмийн хөгжлийн олон талын ач холбогдолтой. Аливаа Засаг төрийн болон Олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа бодит тоон үзүүлэлт дээр тулгуурлан явуулдаг. Тиймээс нийгэм, эдийн засгийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ» гэв.