Түүвэр судалгааны анхдагч мэдээллийн нууцлалыг бүрэн хангалаа
Үндэсний статистикийн хороо
2013.07.31

Түүвэр судалгааны анхдагч мэдээллийн нууцлалыг бүрэн хангалаа

Статистикийн салбарт 2013 оныг  статистикийн хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгосонтой холбогдуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах,

Шийдвэр гаргах, эрдэм шинжилгээнд судалгаа шинжилгээ хийхэд  хэрэгцээтэй байдлыг харгалзан ҮСХ-ны даргын зөвлөлийн 2013 оны 7 сарын 6-ны өдрийн хуралдаанаар тооллого болон  ӨНЭЗС, АХС зэрэг үндэсний хэмжээний түүвэр судалгааны анхдагч мэдээлэл,

Нөөц ашиглалтын хүснэгт (НАХ), Салбар хоорондын тэнцэл (СХТ)-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай нууцлалыг бүрэн хангасны үндсэн дээр www.1212.mn веб хуудсанд байршуулан цаашид хэрэглэгчдэд  нээлттэй ашиглуулах шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2002, 2007-2008 , 2009, 2010, 2011, 2012 он,

Ажиллах хүчний судалгааны 2002, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012 оны анхдагч мэдээллийг, 2000 оны Хүүхэд хөгжил судалгаа, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны 1998, 2003 он; 2010 оны НАХ-ийн 4х4, 20х20, 32х32 харьцаатай матриц, 2010 оны СХТ-ийн  ашиглалтын 4х4, 20х20, 32х20, 48х20 харьцаатай матриц, нөөцийн 4х4, 20х20, 32х20, 48х20 харьцаатай матрицыг www.1212.mn веб хуудсанд монгол, англи хэлээр нийтэд ашиглуулахаар тавьсан.

Салбар хоорондын тэнцэл, Нөөц ашиглалтын хүснэгтийн мэдээллийг www.1212.mn веб хуудасны Статистик мэдээллийн сан цэснээс; Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Хүүхэд хөгжил судалгаа, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа зэрэг судалгааны анхдагч мэдээллийг  www.1212.mn веб хуудасны тооллого, судалгааны каталоги холбоосоор эсвэл http://web.nso.mn/nadamn сайтаас  авч ашиглах боломжтой боллоо.