2013.10.15

5-р дулааны цахилгаан станцыг барих гэрээгээ удахгүй байгуулна

Олон жил яригдсан цахилгаан дулааны 5-р цахилгаан станцыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулах аж ахуй нэгжүүд өнөөдөр тодорсон. Ийнхүү 5-р цахилгаан станцыг концессийн гэрээгээр барих аж ахуй нэгжийг тодруулсны үндсэн дээр холбогдох талууд харилцан ойлголцын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Япон, Франц, Солонгос, Монголын аж ахуй нэгжүүдийн нэгдэл нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, сонгосон газрын геологи, геодизийн судалгаа болон бусад нарийвчилсан ажлуудыг өөрийн зардлаар цаг алдалгүй хийх боломжтой болж байгаа ажээ.