Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолоо илэрхийлэн бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн
2013.10.24

Хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд иргэд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхлоо илэрхийлэн бүртгүүлсэн иргэдийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Сосормаа, Л.Эрхэмбаяр нар оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдоод бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг авах, төсөл боловсруулах ажилд иргэдийг өргөнөөр оролцуулахаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр зарласан юм. Өнгөрсөн хугацаанд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд оролцохоор нийт 195 хүн бүртгүүлж саналаа өгчээ.

Иргэний танхимыг санаачлан байгуулсан бол өдгөө улс даяар, аймаг, сум, дүүргүүдэд 270 гаруй Иргэний танхим ажиллаж, ердийн ойлголт болоод байгааг хэллээ.

Энэ нь иргэдийн оролцоо, шууд ардчиллын нэг томоохон илэрхийлэл болж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анх удаа Төрийн тэргүүнээр сонгогдоод иргэдийн үгийг сонсч байх Иргэний танхимыг санаачлан байгуулсан бол өдгөө улс даяар, аймаг, сум, дүүргүүдэд 270 гаруй Иргэний танхим ажиллаж, ердийн ойлголт болоод байгааг хэллээ.

“Энэ 2013 оноос эхлэн орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад иргэд шууд оролцон саналаа өгдөг болсон. Одоо хууль, хөтөлбөрийн төслүүдэд саналаа өгч байна” гээд эх орондоо их зүйл хийх чин сэтгэлээр саналаа ирүүлж Иргэний танхимд хуран цугларсан хүмүүст Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан талархал илэрхийлж хууль, хөтөлбөрийн төслүүдийн товч агуулгыг танилцуулав.

Иргэд Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай багц хууль, Иргэний оролцооны тухай хууль,  Нийтийн зар мэдээний тухай хууль, Иргэн, харьяатын тухай хууль, “Шилэн данс”-ны тухай хууль, Үйлдвэржилтийн тухай хууль, Өмчийн эрхийн тухай хууль, Хотын тухай хууль, Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Хүний эрхийн тухай хууль, Шагналын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслүүд, иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжих “Ардын элч” хөтөлбөр,  оюутан залууст богино хугацаанд цэргийн эрдэм сургах “Оюутан цэрэг” хөтөлбөр, Монгол Улсынхаа түүхийн өвийг үнэн зөвөөр бичиж үлдээх “Монголын түүх” хөтөлбөр,  Монголын авъяас билэг, ур ухаант иргэдийн давтагдашгүй эрдэм, боловсрол, ур ухааныг хойч үедээ өвлүүлэх “Улсын эрдэнэ” хөтөлбөрүүдээр иргэдийн саналыг авч, боломжтой иргэдийг ажлын хэсэгт оруулан ажиллуулахаар болоод байгаа юм.