А.Уранчимэг: Тендерт оролцогчдын идэвхи, өрсөлдөөн эрс нэмэгдсэн байна
Монголын автозамчдын холбооны ажлын алба
2013.10.24

А.Уранчимэг: Тендерт оролцогчдын идэвхи, өрсөлдөөн эрс нэмэгдсэн байна

Нийслэл хотод хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр бүхэн иргэдийн тав тухтай амьдралын нөхцлийг хангах зорилго дээр нэгдэх ёстой гэсэн бодлогыг нийслэл баримтлан ажиллаж байгаа. Замын түгжрэл бууруулах, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг сайжруулах, далан суваг байгуулах зэрэг хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар сонгон шалгаруулдаг. Тэр ч утгаараа худалдан авах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийх, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх зорилгоор “Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн "түншлэл” анхдугаар зөвлөгөөнийг санаачлан зохион байгууллаа.

Ингээд зөвлөгөөний талаар болон зохион байгуулагч Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын үйл ажиллагааны талаар оролцогчид хэрхэн дүгнэж байгааг сонирхое.

Автозамчдын холбооны төлөөлөл А.Уранчимэг:

Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад энэ онд тендерт оролцогчдын тоо эрс өссөн харагдаж байна. Ялангуяа, 10-аас дээш өрсөлдөгчтэй тендер нийт 516 ажлын 11 %-ийг эзлэж байгаа нь сайн үзүүлэлт юм.

Нэг тендерт 84 өрсөлдөгч санал ирүүлсэн тохиолдол ч байгааг энд дурьдаж болно.

Яагаад гэвэл, тендерт амжилттай оролцохгүй нь ойлгомжтой гэсэн байдал хэвээр байсан бол эдгээр компаниуд тендерт оролцож цаг зав хөрөнгө мөнгөө үрэхгүй байсан болов уу.

Нэг тендерт 84 өрсөлдөгч санал ирүүлсэн тохиолдол ч байгааг энд дурьдаж болно. Шинэчлэлийн Засгийн газрын нэг томоохон ажлын нэг нь төрийн худалдан авалтыг мэргэжлийн байгууллагаар хийгдэх- юм. Энэ ажил амжилттай явагдаж байна гэж харагдлаа.