Ч.Улаан: Шахсан бяслаг шиг хийгүй төсөв болсон
Сангийн сайд Ч.Улаан
2013.10.28

Ч.Улаан: Шахсан бяслаг шиг хийгүй төсөв болсон

Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-УИХ-аар улсын төсөв хэлэлцэж байна. Та боловсруулсан төсвөө ямар болсон гэж бодож байгаа вэ. Үнэхээр хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг муу төсөв болсон юм уу?

-Бодит байдалд илүүтэй ойртсон, улс төрийн болоод бусад нөлөөгөөр орсон хөөснөөс ангижирсан төсөв болсон. Хэлэлцүүлгийн явцад олон талаас нь нухацтай авч үзэх байх. Ер нь бол өмнөх жилүүдэд нэг буруу хандлага байсан. Орлогын өсөлтийг дагаж, зарлагаа хяналтгүйгээр нэмэгдүүлдэг байлаа. Түүх эргээд сөхвөл 2005-2006 онд орлого огцом өсч, зарлага нь хоёр дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь гэнэтийн ашгийн татвартай холбоотой.

Мөн 2010-2011 онд орлого эрс өссөн. Тэр нь эдийн засгийн чадамжаас шалтгаалаагүй. Оюу толгойн хөрөнгө оруулалт нэмэгдэж, импортоор орж ирэх бараа материалын татвар өссөнтэй холбоотой. Эдийн засгийн хамааралгүй ийм өсөлтүүдийг дагаад зарлагаа нэмэгдүүлээд байсан талтай. Үүнээс болоод улсын төсөв зарлагаа даахгүйд хүргэдэг байж. Тэгвэл 2014 онд бид орлого, зарлагыг аль болох бодитой тооцож, урьд жилүүдээс явж ирсэн тэр буруу хандлагыг засч залруулж, хэт хөөсийг арилгах зорилготой төсөв боловсрууллаа. Шахсан бяслаг шиг л болсон гэж үзэх хэрэгтэй.

-Төсвийн орлого тасарч байгаа. Төсвийн алдагдал хуульд заасан хэмжээнээсээ хэтрэх хандлагатай байна. Тийм учраас тодотгол хийж байгаа байх. Гэхдээ үүнийг Ардын намынхан буруутгаад байна л даа?

-Оны эхний есөн сарын дүн сая гарлаа. Эндээс харахад улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарч явна. Үүнийг он дуустал нөхөж чадахгүй бол энэ жилийн орлого тэр хэмжээгээр тасарна. Гэтэл нөгөө талдаа зарлага нь хэвээрээ байдаг. Ийм шалтгаанаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх хандлага бүрдчихлээ. Тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас хэтэрвэл тодотгол хийх ёстой. Тийм учраас улсын төсвийн тодотголыг УИХ-аар оруулж батлууллаа.

Ингэснээр төсөв илүү бодитой болж байгаа юм. Нэгэнторлого тасарсан учраас ДНБ-ий хоёр хувийн алдагдлыг хангахын тулд зарлагаа хумихаас өөр арга байхгүй. Ингээд хөрөнгө оруулалтын зардлыг 425 тэрбум төгрөгөөр хорогдуулахаар тооцлоо. Ажил нь явж байсан обьктуудыг зогсоочихож байгаа хэрэг биш. Оны эхнээс төлөвлөөд, есөн сар хөөцөлдсөн ч ажил нь эхлээгүй.

Гүйцэтгэгч нь тодроогүй, зураг төсөв нь бэлэн биш, энэ онд хэрэгжиж амжихгүй болчихсон обьектуудыг бид хойшлуулж байна. Мөн урсгал зардлаас 280 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар ажиллаж байна. Тэвчиж болох зардлуудыг тэвчиж, болж өгвөл өр авлага үүсгэхгүйгээр бага зардлаар ажлаа амжуулах горимд шилжиж байна. Шингээж чадахгүй, хййж амжихгүй асар их хэмжээний зардал гаргахаар төлөвлөдөг байдлыг хумилаа. Тийм учраас төсвийн тодотгол ирэх оны төсвийн суурийг бодитой болголоо.

Яахав сүүлийн үед төсөв нь муу, Засгийн газар нь тааруу ажиллаад байна гэдэг яриа гаргаж, нийгэмд буруу ойлголт өгөхийг хичээж байна. Гэвч амьдрал баян шүү дээ. Амьдрал нэг жилийн өмнө зурсан зургаар яв цав явах ёстой гэж хэн хэлчихээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй байна.

Дотоодын нөхцөл байдал хувирамтгай, хоёр том хөршийн зах зээлийн байдал тогтворгүй байна. Үүнээс болоод манай эдийн засагт сөрөг тал үзэгдэж байна. Тиймээс төсвөө сайжруулахын тулд тодотгол хийж байна. Орлого бялхаж байгаа үед оруулсан тодотгол төсвийг улам муутгадаг юм шүү. Нөхцөл байдал амаргүй байгаа үед хийсэн тодотгол төсвийг сайжруулдгаараа онцлог байдгийг л хэлье.

-Орлого тасрахад нөлөөлсөн хүчин зүйлүүд олон байгаа байх. Гэхдээ үүнд Сангийн сайдыг буруутгах хандлага байгаа. Нөгөө талаас төсвийн алдагдал хуульд байх хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд Сангийн сайд огцордог ёстой гэсэн яриа ч гарчихаад байна. Үнэхээр тийм хуулийн заалт бий юу?

-Улсын төсвийн гол шалгуур бол яах аргагүй Төсвиин тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагууд юм. Энэ үзүүлэлтэд төсвөө нийцүүлэхийн тулд Засгийн газар тодотгол оруулж ирлээ. Төсвийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа бодитой бөгөөд бодитой бус үзүүлэлтүүд бий. Орлого 1.2 их наядаар тасрахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбоотой 150 орчим тэрбум төгрөгийн орлого тасарч байна. Мөн

Энэ металлын үнэ өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт сүүлийн гурван долоо хоногын хамгийн доод ханшдаа хүрснийг "Ройтерс" мэдээлсэн билээ.

гадаадад экспортолдог гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж байна.

Тухайлбал, зэс, алт, нүүрсний үнэ буурлаа. Нөгөө талаар энэ бүтээгдэхүүний хэрэглээ нь багасч байна. Энэ жил 30 сая тонн нүүрс борлуулна гэсэн боловч одоогоор 20 хүрэхтэй, үгүйтэй л байна. Тэгэхээр гадаад зах зээлийн орчноос хамаарсан тасалдал гарч байна. Түүнчлэн импорт багассантай холбоотой 350 орчим тэрбум төгрөгөөр орлого тасарч байгаа. Энэ нь уул уурхайн салбарт орж ирсх хөрөнгө оруулалт багассантай холбоотой. Тухайлбал, Таван толгойн орд газрын хувьд гэхэд өмнө нь хийсэн гэрээний дагуу алдагдалтай үнээр нүүрсээ борлуулах бололцоо байгаагүйгээс нэг хэсэг нүүрсний борлуулалт зогссон.

Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж, 445 тэрбум төгрөгийн орлого оруулна гээд өнгөрсөн жилиин төсөвт суулгачихсан байсан. Гэтэл энэ орлого тасарчихлаа. Гэнэтийн ашгийн албан татвар хүчингүй болж, өсөн нэмэгдэх албан татвар бий болох тэр завсарт Оюу толгойн гэрээ байгуулагдчихсан юм. Тийм учраас Оюу толгой роялтийн татвараас завсардаад үлдчихсэн. Тэгэхээр Оюу толгойгоос энэ татварыг авахаар хэлэлцээ хийж байна. Гэвч тохиролцоонд хүрээгүй учраас 445 тэрбум төгрөгийн орлого тасарлаа. Төсвийн орлого тасарч байгаа шалтгааны дийлэнх нь гадны хүчин зүйлээс болжээ. Харин бид өөрсдийн нөөц бололцоогоо дайчилж, дотоодоосоо орлогоо нөхөж, 200 орчим тэрбум төгрөгөөр орлогоо давж биелүүлэх зорилт тавьж байна.

-Та огцрох асуудал яригдах юм уу?

-Тийм хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

-Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирснээс хойш төсвийн орлого тасарч, алдагдал бий болчихсон гэдэг шүүмжлэл ч сонсогдож байна. Үнэхээр тийм юм уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Ер нь бол хэд хэдэн хүчин зүйл бий. Дэлхийн эдийн засаг, хөрш орнуудын эдийн засаг тодорхойгүй байгаагаас үүдэлтэй. Нөгөө талаас өмнөөс уламжилж ирсэн инерцийн дарамт байна. Жишээ нь Таван толгой бүтээгдэхүүнээ борлуулаад байдаг. Гэвч орлого нь орж ирдэггүй. Яагаад гэвэл орлогоо өмнө нь урьдчилж аваад хэрэглэчихсэн. Оюу толгой мөн л адил. Урьдчилаад авчихсан төлбөрөө өнөөдөр төлж байна шүү дээ. Мэдээж хэрэг бүхэлд нь уламжилж ирсэн инер цийн дарамт байна. Жишээ нь Таван толгой бүтээгдэхүүнээ борлуулаад байдаг. Гэвч орлого нь орж ирдэггүй. Яагаад гэвэл орлогоо өмнө нь урьдчилж аваад хэрэглэчихсэн. Оюу толгой мөн л адил. Урьдчилаад авчихсан төлбөрөө өнөөдөр төлж байна шүү дээ. Мэдээж хэрэг бүхэлд нь аваад үзэхээр өмнөх засгийн үеэс уламжилж ирсэн инерци дарамт болж байгаа.

Уул уурхайн салбарт хийсэн гэрээ хэлцлүүдийг харахаар Монгол Улсад ашигтай, харилцан ашигтай байх тал нь бага юм билээ. Тиймээс Засгийн газар улсдаа хэрэгтэй, харилцан ашигтай байх талаас нь хөөцөлдөж байна. Ний нуугүй хэлэхэд өмнө нь байгуулсан гэрээнүүдэд Монголын талын эрх ашигт нийцтэй биш олон заалт орсон байна. Үүнийг засч залруулъя, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлье гэдэг яриа эхлүүлэнгүүт гадны хөрөнгө оруулагчид харзнаж, хүлээх байдал үүссэн нь үнэн.

Үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт ч буурсан байх. Магадгүй хөрөнгө оруулагчид өөрсдөдөө илүү ашигтай нөхцөл байдал үүссэнийг харчихаад Монгол руу уралдаж гүйж байсан үе бий. Тэгвэл одоо бид хязгаар тавьчихлаа. Харилцан ашигтай, ил тод харилцаа үүсгэнэ гэдгээ зарлачихлаа. Тийм учраас зарим хөрөнгө оруулагчид жолоогоо татаж байгаа хандлага бий. Засгийн газар эдийн засгийг зөв голдрилд нь оруулж, гэрээ хэлэлцээрүүдийг нь хянаж, Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, дэлхийн нийтлэг жишигт ойртуулах бодлого барьж байна. Хөгжлийг ойртуулах бүтээн байгуулалтын ажилд гол анхаарлаа хандуулж байна. Чингэс бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдээр том бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж байна.

-Авлигажсан төсөв гэж хэлсэн Ерөнхий сайдын илтгэл араасаа олон үг дагуулж байх шиг байна. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Авлигажсан төсөв гээд хэлчихсэн нь хүмүүсийн зүрхэнд хүрч, хорхойг нь гозгонуулаад байх шиг байна. Ер нь бол өмнөх жилүүдэд хэрэгж дэггүй. Тэгсэн байтлаа төсөвт суучихдаг. Ингээд жил бүр өртөг, зардал нь өсдөг мөртөө дуусдаггүй хөрөнгө оруулалтын ажлуудтай ийм төсвийг гажуудсан төсөв гээд байгаа юм. Магадгүй тэнд авлига шингэсэн байх гэдгийг Ерөнхий сайд хэлнэ лээ.

Нүүрс олборлолтын талбай. Тавантолгой

Төсвийн ийм авлигажсан байдлыг арилгаж, зардлаа танаж, бодит байдалд нийцүү лэн боловсрууллаа гэдгийг онцолж хэлсэн. Энэ үг өмнө нь төсөв боловсруулж байсан хүмүүсийн дургүйг хүргэж байгаа байх л даа. Тэглээ гээд энэ үгийг мушгиж, улс төрийн зорилгоор хэрүүлийн алим болгоод төсөв хэлэлцэх, тоо магадлах ажлаас анхаарал сарниулах гэж оролдохын хэрэггүй. Улсын төсөв бол бодитой амьдрал ярьж, тоо тоолдог юм. Тиймээс улстөр хэрэггүй.

-Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нь хасагдаж байгаа обьектуудыг тойрсон маргаан өрнөөд авсан. Гэхдээ хоёр намын бүлэг тохирчихлоо. Яа- хаар болчихов оо?

-Төсвийн тодотголын төсөл дээр намуудын ажлын хэсэг гарч ажиллалаа. Энэ оны төсвөөс хасагдаж байгаа 425.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын обьектуудыг авч үзээд цаашид яах вэ гэдэг саналаа гаргах шиг боллоо. Аудитын газар, Засгийн газар хамтарч ажиллаад ямар шалтгаанаар энэ обьектууд дуусахгүй, олон жил үргэлжлэв. Үнэ өртөг нь яагаад жилээс жилд нэмэгдэв гэдгийг магадлаж, санал гаргах дээр зарчмын хувьд тохирцгоосон. Мэдээж энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг олон янзаар авч үзэх ёстой. Улсын төсөвт зайлшгүй суух шаардлагатай, ажил нь дуусах дөхөж байгаа обьектууд бий. Хөрөнгийн эх үүсвэрийг нь өөрчлөөд гадаадын зээл тусламжид хамруулж, төсвийн бус орлогоор дуусгах обьектууд ч бий. Магадгүй бүр заримыг нь хувьчлах асуудал байна.

-Жишээ нь?

-Тагнуулын төв газрын цогцолборыг байгаа байдлаар нь худалдаж, олсон орлогыг нь төсвийн хөрөнгө оруулалт болгох тухай яригдаж байна. Үүнтэй адил байдлаар шийдэх хэд хэдэн обьект бий. Нөгөө талаар төсөв сайжиртал ажлыг нь зогсоох шаардлагатай обьектууд ч байгаа. Ажлын хэсгүүд ингэж тохиролцоод Их хурлаас тогтоол гаргалаа. Тэгэхээр одоо обьект нэг бүрээр судалж, үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн үг. Тэгэхээр нэлээд хугацаа шаардсан ажил болох байх.

-Апь болох 2014 оны төсөв рүү шилжүүлэлгүйгээр бүгдийг нь хасах сонирхол Засгийн газарт байна уу гэж ажиглагдсан...

-Тийм биш ээ. Нэг хэсэг нь 2014 оны төсөв рүү орох байх.

-Төсвийн орлого тасраад байхад Монгол Улсын өр нэмэгдээд байна гээд яриад байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг Засгиин газар оруулж ирлээ. Энэ утгаараа Засгийн газар өр нэмэгдүүлэх бодлого барьж байна гэдэг шүүмжлэлд унаад байх шиг?

-Орлого тасраад ирэхээр мэдээж өр нэмэгдэх хандлага үүснэ. Зарлагаа хорогдуулж чадахгүй, түүнийгээ зээлээр санхүүжүүлээд эхэлбэл шууд өрийн дарамт нэмэгдэнэ. Энэ оны хувьд манай өрийн хэмжээ Тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 50 хувьдаа багтаж байгаа. Харин 2014 оны хувьд нөхцөл бай- дал өөр байна. Яагаад гэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаар чангарна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гэсэн заалт бий. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх батлахдаа 2011 онд хөгжлийн зорилгоор гадаад за зээлээс санхүүжилтийн эх үүсвэр босгоно гэж тооцсон байдаг. Тиймээс 2011 онд Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй гэдэг хязгаарыг тавьж өгсөн юм. Гэтэл 2011 онд гадаад зах зээлээс тэр санхүүжилтээ босгож чадаагүй. Бид 2013 оноос гадаад зах зээлээс санхүүжилт босгож эхэллээ шүү дээ.

Чингэс бонд, Хөгжлийн банкны бондоор хөрөнгө босголоо. Тиймээс

Хөгжлийн банкинд хийсэн аудитын үнэлгээг үзнэ үү. http://www.dbm.mn/mn/99?n=69

улсын өр ДНБ-ий 60 хувьтай тэнцэнэ гэдэг заалтыг хоёр жилээр ухраах саналыг Засгийн газар УИХ-аар орууллаа. Гадаад зах зээлээс босгох санхүүжилт гүйцэд орж ирээгүй байна. Тиймээс хуульд заасан өрийн хязгаарын ДНБ-ий 60 хувьтай тэнцүүлэхээс өөр арга байхгүй. Засгийн газар өр нэмэгдүүлэх бодлого барилаа гэж нөгөө талаас мушгиж байх шиг байна. Хөгжлийн суурь дэвсгэрийг тавих хөрөнгө оруулалт хийх үү, үгүй юу гэдэг асуудал л чухал шүү дээ.

Нэгэнт УИХ таван тэрбум ам.долларын эх үүсвэр босгож, бүтээн байгуулалт явуул гэдэг үүрэг өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэхийн төлөө бид явж байна. хөгжлийн санхүүжилт гүйцэт орж ирээгүй байна. Ирээдүйд ч хөгжлийн суурийг тавих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Ирэх онд гадаад зах зээлээр хөрөнгө оруулалт татна.

-Өр тавих нь яахав. Түүнийгээ үр дүнтэй бүтээн байгуулалт болгох нь чухал байх л даа?

-Мэдээж. Ер нь зээл эргээд төлөгдөнө. Төлж чадахгүй бол өр болно. Хэрэв төлчих юм бол болно шүү дээ. Зээл авч байгаа нь хэвийн үзэгдэл. Ганцхан зээлээ үр.дүнтэй ашиглах л хэрэгтэй.

-Энэ Засгийн газар авсан зээлээ үр дүнтэй ашиглаж чадаж байна уу?

-Зээлийг богино хугацаанд үр өгөөжөө өгөх төсөлд зарцуулах нь зүйтэй. Үүнд л гол анхаарлаа хандуулж байна.

-Өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь хөөсрөл байсан гэж тайлбарладаг. Гэхдээ тэр үед хэвлэлд өгөх реклам багтаж ядсан нь компаниуд мөнгөтэй байсны илрэл байх. Тэгэхээр эдийн засгийн 17 хувийн өсөлт бодитой байсан юм биш үү?

-Уул уурхайн салбараас үүдэлтэй өсөлт шүү дээ. Энэ нь эдийн засагт өгөөж болж ороогүй. Хүний амьдралд очиж тусаагүй өсөлт, тийм учраас хөөс байсан юм. Тэр үед Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын бүү явж байж. Монгол Улсын хамгийн бага татвартай, байгалийн баялаг ихтэй, гэрээ хийхэд хялбар, гадны хөрөнгө оруулагчдад ашигтай гэрээ хийж өгдөг байсан байхгүй юу.

Тийм учраас хөрөнгө оруулагчид уралдаж байсан үе. Тэгэхээр рекламны тоо олон болж байсан үзэгдэл нь зөвхөн түр зуурын , үзэгдэл. Компаниудын чадавх сайжирсандаа биш тооны хойноос хөөцөлдөж хуйларсан хөөс байсан юм. Одоо бид арай хатуу шаардлага тавиад ирэхээр зарим хөрөнгө оруулагч дайжиж байна.

-УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж гаргасан. Хөрөнгө оруулалт сайжрах төлөв ажиглагдаж байна уу?

-Хуулиуд хэрэгжээд эхэлчихсэн. Тиймээс дөрөвдүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаа идэвхжих байх. Монгол Улсын бодлого зөв байна, бизнесийн орчин таатай юм, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх бололцоо байна гэдэг дохио түрүүчээсээ мэдрэгдэж эхэлж байгаа.

-Жишээ нь?

-Олон жишээ дурдаж болно. Гэхдээ бодит ажил болж хэрэгжээгүй учраас тэр бүгдийг зарлах болоогүй. Ямар ч байсан эерэг сигналууд ирж эхэлсэн.

-Оюу толгойгоос орж ирэх орлого тасарчихлаа. Тэдэнтэй хэл амаа ололцох эерэг төлөв байгаа болов уу?

-Оюу толгойн гэрээний асуудлаар хэлэлцээ байнга хийж байна. Хажуугаар нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажпыг нь явуулж байна. Энэ хугацаанд Засгийн газар өмнөх гэрээний гажуудлыг засахаар ажиллаж байгаа.

-Оюу толгойнхны хандлага нь ямар байна вэ?

-Өмнө нь байгуулсан гэрээнээсээ л ишлэл татаж байгаа. Гэтэл гэрээгээ үг үсэггүй мөрддөггүй зүйлүүд бий. Хууль эрх зүйн зөрчилтэй зүйл заалтууд ч байна.

-Ингэхэд төсвийг анх хэлэлцэхэд та яагаад байсангүй вэ. Таныг муу төсөв оруулж ирчихээд зугтаалаа гэдэг зүйлүүд ч яригдаад авсан...

-Төсвийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Олон улсын валютын сангийн болон дэлхийн банкны захирлуудын тайлангийн хуралд оролцохоор явсан. Түүнээс биш төсвөөс зугтаасан юм байхгүй. Би төсвөөс зугтаагаад хаачих юм бэ.

-Хуучин бол төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд гол хүн нь байлаа. Харин энэ удаа Эдийн засгийн хөгжлийн сайд төсөвт голлох үүрэгтэй юм шиг харагдсан. Үүнээс үүдээд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёрын аль нь том бэ гэдэг асуулт ургаад байх шиг байна л даа?

-Уг нь бол зөв голдрил нь энэ. Эдийн засгийн яам бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог, салбар хоорондын хөгжлийн уялдааг хангадаг салбар дундын яам. Тийм учраас эндээс нэгдсэн бодлого чиглэл гарах ёстой. Түүнд нь тааруулж улсын эх үүсвэрээр хэрэгжүүлэх орлого, зарлагыг тооцож төсөв гаргадаг. Бодлогынхоо хувьд том зургаа Эдийн засгийн хөгжлийн яам гаргаж байгаа учраас Н.Батбаяр сайд тэр асуудлаа хариуцах нь зөв шүү дээ.

-Нөгөө талаар олонхи нь АН- аас бүрдсэн Засгийн газарт байгаа болоод ч тэр үү, та нэг л өөрийнхөөрөө ажиллаж чадахгүй байгаа юм шиг ажиглагддаг. Тийм хандлага бий юу?

-Төсвийн тухай шинэ хууль, Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн реформ хийх зорилгоор энэ Засгийн газарт би гишүүдийн хувьд ойлголт, хамтын ажиллагаа хэвийн байна. Монгол Улсынхаа эдийн засаг санхүүг эрүүлжүүлье, цаашдын хөгжлийн суурийг тавья гэдэг зорилготой ажиллаж байна. Ер нь сүүлийн үед олон түмнийг бухимдуулж, нийгмийг төөрөгдүүлэх гэсэн мэдээлэл гаргаж байна. Бодитой амьдрал ярихын оронд Улаан байна уу, үгүй юу, Ерөнхий сайдтай муудалцсан уу яасан гэх мэтийн аар саархан зүйл ярих хэрэггүй. Энэ нь улсын төсөвт ямар хамаатай юм. Улсын төсөв бол олон салбарын үйл ажиллагааны цогцол дээр бий болдог бодлогын том асуудал.

-Сүүлийн үед 17 төрлийн татвар нэмэгдэх нь гэдэг яриа гарч, хүмүүсийн сэтгэл санааг үймүүлээд байх шиг байна л даа. Энэ ч бас улс төрийн зорилготой юу?

-2014 оны төсвийн нэг онцлог бол нэг ч татварыг нэмэгдүүлээгүйгээрээ онцлог. Шинээр татвар бий болгох санал оруулаагүй. Тиймээс одоо байгаа эдийн засаг, татварын орчинд ажиллана гэсэн үг. 17 төрлийн татвар төлөх юм байна гэх мэтийн яриаг зориуд зохион байгуулалттай тарааж байгаа байх.