2013.10.24

Ж.Эрдэнэбат: Валютын ханшийг бодитой тусгах нь зөв

УИХ-аар 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийгээд багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцсон юм. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байгаа. Төсвийн төсөөллийг чамбайруулахын тулд УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр ажлын хэсэг байгуулагдан ажиллах болсон. Энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүдээс ирэх оны төсвийн төсөлд ямар алдаа байгаа, сайжруулах чиглэлд зарчмын ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхлоо.

Ирэх оны төсвийн төсөлд байгаа хамгийн том алдаа нь валютын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон тооцоолол юм. Ханшийг бодитой тусгаснаар төсөв зөв болох ёстой. Энэ бол зөвхөн шалгуур нь. Уг нь манай намын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад хандан “Долларын ханшийг төсөвт бодит байдлаар тусгах шаардлагатай” гэж хэлсэн.

Анхаарах ёстой бас нэг асуудал бий нь хөрөнгө оруулалт. 2011 онд 75 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригдаж байсан.

Ямар хариулт хэлсэн бэ гэхээр төсөвт ам.долларыг 1680, 1700-гаар тусгачихвал бидний ханшийг сулруулах бодлого, арга хэмжээ амжилтгүй болно” гэсэн. Яахаараа бодит бус байдлаар юманд хандахаар явуулж байгаа үйл ажиллагаа нь болдог, бодитой хандахаар болдоггүйг ойлгохгүй байгаа.

Анхаарах ёстой бас нэг асуудал бий нь хөрөнгө оруулалт. 2011 онд 75 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригдаж байсан. Одоогоос хоёрхон жилийн өмнө, гэтэл одоо 75 хүүхдийн ортой цэцэрлэг 800 сая төгрөг болчихоод байна.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал хумигдсан гэж хэлэх үү, тэлсэн гэж хэлэх юм уу. Хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод өсөөд байгаа юм гэдгийг маш зөв тодорхойлох ёстой. Тэгж байж 2014 оны төсвийн төсөл бодитой болно.