Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.10.30
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 29-ний өдөр буюу айлчлалынхаа хоёр дахь өдөр БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилсон байна.
Тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны төрийн тэргүүн болж байгаагаараа онцлогтой билээ. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гонмин хаан, Монгол хатны бунхныг үзсэн байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кымсүсаны Нарны ордонд зочилж БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлжээ.