2013.10.31

“Ажилтай орлоготой монгол хүн”

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг танилцуулж байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Иргэдийг ялангуяа залуучуудыг хөдөлмөр лүү тэмүүл. Юм хийе, бүтээе, ажил хийе гэсэн эрмэлзэл байвал битгий ажлыг гол. “Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй” гэж ахмадууд ярьдаг. Тиймд өөрөө чадавхитай болоод ажиллаж хөдөлмөрлө. Ард иргэд маань энэ саналыг хүлээн авч, үүний дагуу “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлсэн.

Дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамыг тусгаарлан байгуулсан. Хуучин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэж байдаг. Үндсэндээ 90 хувь нь халамжийн үйлчилгээ, 5-9 хувь нь хөдөлмөрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Тусад нь салгахдаа зөвхөн яам байгуулахын төлөө бус, хүмүүсийг ажилтай болгохын тулд бий болгосон.

Таны ажиллаж хөдөлмөрлөх боломжийг шинэчлэлийн Засгийн газар олгоно.

Мэргэжлийн боловсролын 80 гаруй мэргэжил сургалтын байгууллага, политехник, коллежүүдийг Боловсролын яамнаас салгаж Хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн. ЖДҮ-ийн газар, ЖДҮ-ийн сан гээд монголдоо тав зургаад орох хэмжээний банкны хөрөнгийг хөдөлмөрийн салбарт өгөөд цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийж хөдөлмөрийн судалгааны институт байгуулсан.

Хөдөлмөрийн яам бодлого, Засгийн газрын шийдвэр, хөрөнгө хүч бололцоондоо тулгуурлаад ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах асуудлыг бодит үр дүнд хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн хөдөлмөр, нийгмийн гурван талт түншлэл гэж бий. Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран түншлэлийн асуудлыг хөдөлмөрийн сайд хариуцдаг.

Одоогийн байдлаар 35 мянган хүн байнгын ажлын байртай болсон.

Энэ нь ажилтай байлгах, эрх ашгийг нь хамгаалах, авсан цалин амьдрал нь хүрэлцээтэй байх асуудал. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх, хүмүүсийн ажил амьдрал бололцооны түвшинд байх чиглэлд өнгөрсөн жил бид анхаарлаа хандуулж ажилласан.

Одоогийн байдлаар 35 мянган хүн байнгын ажлын байртай болсон. Хэрэгцээтэй зүйлээ хийх эрхийг нь аймаг, сум руу өгсөн нь шинэчлэлийн Засгийн газрын томоохон хөрөнгө оруулалт болсон. Шинэчлэлийн Засгийн газар гэрээсээ гараад, хөдөлмөрийн янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг хөтөлбөр, төслүүд дээр ир.

Бидэнд танд туслах бололцоо бий гэсэн сэтгэл зүйг бий болгосон учраас 115 мянган хүн саналаа ирүүлсэнээс 63 хувь нь тодорхой хэмжээний зуучлалуудаа авсан нь том алхам гэж бодож байна. Бид ажиллах хөдөлмөрлөх сэтгэлгээтэй хүн бүрт нээлттэй. Та ажиллаж хөдөлмөрлөвөл боломж бий. Энэ боломжийг шинэчлэлийн Засгийн газар олгож өгнө.