МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.11.06

Улс төрийн нам зөв орон зайд гарвал үүргээ потенциалаараа биелүүлж чадна

МҮОНТВ-ийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр Улс төрийн намуудын тухай хуулийн шинэтгэлийн талаар санал солилцлоо. Нэвтрүүлгийн зочдоос МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын байр суурийг онцолж байна.

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Төр бол нийгмийн баялгийг хуваарилдаг. Төрийн гол бодлого дээр засгийн эрхэнд гарсан нам ордог. Төрийн оролцоо хүчтэй байна гэдэг дээр эрх мэдэл, мөнгө, албан тушаал дагасан бүх эрх мэдлийг нам хуваарилдаг.

Төрийн оролцоо хүчтэй байгаад, сум, баг, хорооны түвшинд улс төрийн оролцоо хүчтэй байхаар баялгийн хуваарилалтад оролцохоор, нийгэм талцахын тулд гишүүнчлэлдээ татагдан орж байгаа.

Төр болон улс төрийн намын оролцоо сум, баг, хорооны түвшинд тодорхой болвол, нийгмийн баялгийн хуваарилалтад улс төрийн намын оролцоо тодорхой болоод ирэхээр гишүүнчлэлийн асуудал ямар хэмжээнд байх, ямар хэмжээнд санхүүжилт хийх, оролцуулах нь аяндаа гарч ирнэ.

Улс төрийн нам өөрийнхөө зөв орон зайд гарвал үүргээ потенциалаараа биелүүлж чадна. Хүн ам цөөтэй ядуу улсад, улс төржилт ийм хүчтэй байгаа үед бүлэглэл, фракци, гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй нэг нийгэмлэгт хуваагдал улам хүчтэй хэвээр байна.

Аймаг нийслэлд нам хүчтэй оролцоогоо хадгалж буй нөхцөлд тэнд дотоод ардчилал байхаас гадна төвлөрсөн хүчтэй нэгдсэн бодлого явуулах удирдлагын тогтолцоо хүссэн хүсээгүй үйлчилнэ. Сум дүүрэг баг хороонд намын үүрэг оролцоо суларвал аль болох тэр хүмүүсийн мэргэжил, сонирхлын бүлэг, аливаа юмыг өөрөө удирдах ёсонд нь тулгуурлаж, доор байгаа тэр хүмүүсийг татан оролцуулах, сонсдог механизм үйлчилнэ.

Аймаг нийслэлд нам хүчтэй оролцоогоо хадгалж буй нөхцөлд тэнд дотоод ардчилал байхаас гадна төвлөрсөн хүчтэй нэгдсэн бодлого явуулах удирдлагын тогтолцоо хүссэн хүсээгүй үйлчилнэ.

Намуудын асуудал гурван түвшинд бий. Эхний нам нь олон арван жил болсон нам хуучирч байна гэж үзээд шинэчлэл хийх шаардлагатай. Бүрэлдэн бий болоод удаагүй байгаа намын хувьд зөв төлөвших тухай. Дөнгөж гарч ирээд удаагүй нам бол яаж хэлбэр дүрсээ олж, бэхжих вэ гэдэг асуудал яригддаг.

Тиймд гурван шатандаа өөр өөр зорилтууд тавигддаг. Тухайлбал, МАН-ын хувьд нэгэнт тогтсон бүтцээ нураах тухай биш, түүнийг яаж шинэчилж, өөрчлөх тухай яригддаг. Өнөөдрийн намуудын шинэчлэлийн гурван гол ялгаа энэ гурван түвшинд явагддаг. Улс төрийн намын хуулийн тухайд авч үзвэл хууль гэдэг стандарт зарчмыг тодорхойлдог.

Аль нэг намыг дагаж, болсон нөхцөл байдлаа харж хийх үү эсвэл стандарт шинэчлэл хийх үүднээс асуудалд хандан нэгдсэн шаардлага тавих ажил бол төрийн хуулиар хийх ажил. Тавигдаж буй стандарт шаардлагын асуудлууд ийм байна, энэ рүү хуулиар чирж оруулна гэдэг шинэчлэлийн том алхмыг үндэсний зөвшилцлийн хүрээнд намууд хамтарч хийх ажил байдаг.

Улс төрийн намын шинэтгэл хоёр чиглэлд байх ёстой. Нэг нь намын гишүүний эрхийг хангах, хамгаалах талаар юу хийж болох вэ гэдгийг хуулиар намын гишүүний шударга байх боломжийг хангах. Нөгөө талаар нам нийгэм буюу олон түмэнд яаж зөв үйлчлэх вэ гэдэг талаас нь. Намын гишүүн нам олон түмэнтэй харилцах тэр харилцаанд нь зөв байх тэр механизм талаас нь шигтгэж хийвэл тэр намын бүх зүйл зөв болно.

Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс...