УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2013.11.07
Иргэн та эрхээ эдэл бас хариуцлагатай бай
Шинэчлэлийн Засгийн газар, Шадар сайдын эрхэлдэг зургаан агентлагаас өнөөдөр “Ард түмэн Та хаан” форумыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулагддаг уг форум энэ жил “сахилга бат, хариуцлага” гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байна. Форумын анхаарал татсан нэг асуудал нь Шадар сайдын тавьсан илтгэл байлаа. Өөрийнх нь эрхэлдэг салбар сахилга, хариуцлага, хяналтын тогтолцоог бүрдүүлж байдаг учраас сайд Д.Тэрбишдагва энэ удаагийн илтгэлээ “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” хэмээн нэрлэжээ.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа:
“Ард түмэн Та хаан” форум
“Ард түмэн та хаан, төрийн эзэн бол сонгогч та” гэж хэлдэг. Иргэд энэ эрхээ сонгуулийн үеэр эдэлдэг.
Улаанбаатар хотод юу хийх вэ, ямар ажил хийх вэ гэсэн санал авах хуудсыг өрх бүрээр явуулах гэж байгааг би өчигдөр сонслоо.
Хэрэв ард түмэн та хаан юм бол эрхээ эдлэхдээ бас хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл багийн нийтийн хурал, хотын нийтийн хурлууддаа иргэд идэвхитэй оролцоорой гэж уриалах байна.