Хууль тогтоомжуудаа байнга өөрчлөөд байж болохгүй
УИХ-ын 41 дүгээр тогтоолыг өнгөрсөн тавдугаар сард баталсан. Засгийн газар таван сарын дараа үүнийг өөрчлөхөөр оруулж ирсэн нь бодлогын хувьд тогтворгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, тавхан сарын өмнө гаргасан бодлогоо таван сарын дараа өөрчлөхөөр оруулж ирсэн нь зүйд нийцэхгүй гэдгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд баримталлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: Сангийн яамныхны тавьж буй асуудал бол хөрөнгийн бирж, өөрийнхөө агуулгыг хадгалсан эрх зүйн байдлаар ажиллаж чадахгүй байна. Дөнгөж эхлэлийн төдий байгаад байгаа учраас энэ асуудлыг хуучнаар нь урт хугацааны үнэт цаасыг Монголбанкаар дамжуулах нь зөв гэсэн шийдийг гаргаж ирсэн.
Нэгэнт хууль, шийдвэрүүд нь гарчихсан хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх ёстой.
Бид нэгэнт хууль, шийдвэрүүд нь гарчихсан хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх ёстой. Хөрөнгийн бирж, арилжааны банкуудаар дамжуулах боломж аль аль нь нээлттэй гэж үзэж байна. Тиймд энэ тогтоолыг авч үлдэж байгаа.
Мөн бидний гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагчдад шүүмжлүүлж буй зүйл бол Засгийн газар, УИХ-аас гаргасан хууль, тогтоомжууд байнга өөрчлөгдөж, яах гээд байгаа нь мэдэгддэггүй гэсэн болгоомжлол өнөөдрийг хүртэл бий.
Үүнээс гарахаар оролдож байгаа мөртлөө таван сарын өмнө баталсан УИХ-ын тогтоолыг таван сарын дараа өөрчлөөд байвал нөгөө л бүх талаараа тогтворгүй гэсэн дүр төрх харагдаад байна. Ийм байж болохгүй гэлээ.