Засгийн газрын ээлжит хуралдаанаас газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргажээ.
2013.10.21
Шатахууны нөөцийг 80 мянган тоннод хүргэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын ээлжит хуралдаанаас газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргажээ.
2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн жагсаалтад “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2013 онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тн-оос доошгүй хэмжээнд барьж байгаа.
Харин ирэх 2014 онд нөөцийн хэмжээг 80480 тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ий дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасан байна.