Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймагт
2013.11.11
Дундговийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын нээлт болно
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймгийн нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын нээлтэд оролцоно.
Энэ онд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай нийт 1600 км автозамаар холбохоор Шинэчлэлийн Засгийн газраас төлөвлөсөн билээ. Одоогийн байдлаар Баянхонгор, Дорноговь аймгийг нийслэлтэй хатуу хучилтаар холбох ажил дуусгавар болж, хүлээгэн өгсөн.
Харин Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил дуусаагүй байна. Засгийн газар 2014 онд Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ.