Статистикийн хорооноос
2013.11.11

Ажилгүйдэл 1.7 хувиар буурчээ

Манай улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 18-25 насны хөдөлмөрийн насны залуучууд эзэлдэг.

Тэгвэл Үндэсний Статистикийн хорооны Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын үзүүлэлтийн X сарын тайланд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 39.4 мянгад хүрсэн талаар дурджээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 688 хүнээр буюу 1.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл эндээс ажилгүйдэл тодорхой хэмжээгээр багасч байгааг харж болно.