С.Ганбаатар: Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдвэл монголын улс төрд нөмөр нөөлөгтэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.11.12

С.Ганбаатар: Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдвэл монголын улс төрд нөмөр нөөлөгтэй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад уламжилжээ. Р.Амаржаргалын хүсэлтдээ дурдсан УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалт ёсоор УИХ-ын гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх хуулийн заалттай.

Энэ талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын нэг гишүүн нөгөө гишүүнийхээ байр суурийг дүгнэхэд хэцүү. Тэр хүн өөрийн хүсэлтээр гэхээс илүү Монголын нам, бүлэглэлийн идээ бээр, ялзрал нь эрүүл, өөрийн гэсэн байр суурь, зарчимтай улстөрчдөд маш хэцүү, халгаатай орон зайг бий болгож байгаагийн тод жишээ.

Энэ хүн МАНАН-гийн зарчимгүй байдлыг эсэргүүцэж өөрийгөө золиосолж байна.

Энэ хүн бол МАНАН-гийн зарчимгүй байдлыг эсэргүүцэж өөрийгөө золиосолж, намчирхсан улс төрийн идээ бээрийг олон түмэнд ойлгуулах гэж байна. Бид хоёр дотно байдаг. Би түүнийг манай “үйлдвэрчний хүн” гэж тооцдог.

Надад бэрхшээлтэй, хэцүү үе тохиолддог ч гэлээ ард байгаа дэмжигчдийнхээ хүчээр үргэлж урагшилдаг. Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдэж, зарчимтай, үнэн дуу хоолойгоо хүчтэй гаргах юм бол надад болон Монголын улс төрд нөмөр нөөлөгтэй.