2013.11.13

Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахыг хүсэв

МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр намынхаа гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ.

М.Энхболд дарга товчхон илтгэл тавьж шинэчлэлийг бодлого, боловсон хүчин, үйл ажиллагаа гэсэн гурван чиглэлээр хийнэ гэдгээ хэлсэн юм.

Үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд ийнхүү долоо хоног бүрийн мягмар гаригт гишүүд, дэмжигчдээ нээлттэй хүлээн авч санал бодлыг нь сонсч, бодлого шийдвэртээ тусгаж байхаар шийдсэн нь энэ ажээ.

Эхний уулзалтын үеэр намын гишүүд дэмжигчид нь шинэ удирдлагууддаа хандан санал шүүмжлэлээ хэллээ. Тэдний олонхи нь намынхаа анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал шүүмжлэл хэлж байлаа.