Ж.Энхбаяр: Төсвийн орлого нь 1.5 их наяд төгрөгөөр тасарсан
Энэ удаагийн Тодруулга булангаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
УИХ-аар 2014 оны төсөв хэлэлцэгдэж байна. Өмнө нь 2013 оны төсөвт тодотгол хийлээ. Засгийн газар татварын орлого төлөвлөгөөгөө биелүүлээд илүүдэл хуримтлал үүсгээд дахин зарцуулахын тулд тодотгол хийж шинэ хөрөнгө оруулалтуудыг баталдаг басан бол энэ удаа засгийн газар баталсан хөрөнгө оруулалтын 30 хувийн гүйцэтгэлтэй орж ирлээ.
Төсвийн орлого нь 1.5 их наяд төгрөгөөр тасарсан. Хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөгөөр тасарсан ажил явагдаагүй учир шалтгаанаар төсвийн тодотгол хийлээ. Ийм эдийн засгийн нөхцөл дээр 2014 оны төсөв орж ирсэн. Ирэх оны валютын ханшийг 1380-аар авсан байгаа. өнөөдөр валютын ханш 1700 гарсан, ирэх оны ерөнхий хандлага 1700 дээр тогтвол их юм бүр өсч 2000 руу явж байгаа бодит нөхцөл байдал үүссэн.
Гэтэл төсвийн төсөөллийг 1380 гэж байгаа нь бодлогын алдаа болно. Мөн олон зүйлийг их өөдрөгөөр авсан. Ялангуяа экспортыг. Өнгөрсөн хавар 70 доллар байсан нүүрсний гэрээг хямд гэж зогсоосон хэрнээ өнөөдөр 43 доллараар гэрээ хийж байна. Үүнээс болоод уламжлалт экспорт маань үнийн хувьд ч тэр тоо хэмжээний хувьд ч тэр багасаж байна.
Багцаагаар 60-80 мянган тонн орчим бэлэн гурил импортлох байх.
Төсвөөс гадна сая хийсэн тодотгол бас эргэлзээтэй. Тодотголд 20 сая тонн нүүрс гэж оруулж ирсэн. Гүйцэтгэлээр 11 сая тонн байсан он дуустал гурван сарын хугацаанд цаг агаар хүйтэрсэн үед 3-4 сая тонн нүүрс гарна. Тэгэхээр үсрээд л 15 сая тонн болно. Тэгэхээр дахиад 5-6 сая тонны гүйцэтгэл дутуу гарна. Ингээд бодохоор 2013 оны үлдэгдэлгүй, санхүүжилтэд хүндрэл гарах, эрсдэл бий болсон. Манайд гүйцэтгэл нь дөнгөж 10 хувьтай яваа салбарууд байна.
Үлдсэн 90 хувийн санхүүжилт шаардагдана. Тэгэхээр оны сүүлээр их хэмжээний мөнгө төсвөөр дамжаад эдийн засагт нийлүүлэгдэнэ. Үүнтэй холбоотой валютын хомсдол үүсэх аюул байна. Монгол улс Атрын аяны үр дүнд гурилын хэрэгцээг бүрэн хангадаг болцон байсан. Энэ жил амжилтаасаа ухарлаа. Төлөвлөсөн хэмжээнээс бараг 100 гаруй мянган тонноор бага ургац авах байх.
Монгол улс дахиад л гаднаас нилээн олон мянган тонн гурил импортолно. Багцаагаар 60-80 мянган тонн орчим бэлэн гурил импортлох байх. Энэ нь эргээд л валютын эрэлтийг нэмэгдүүлж гурилын үнэд нөлөөлөх нь тодорхой болж байх шиг байна.
Үргэлжлэлийг бичлэгээс....