“Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал “ нэгдсэн арга хэмжээ боллоо
Өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хямдруулан худалдааллаа.
2013.11.21

“Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал “ нэгдсэн арга хэмжээ боллоо

2013 оны 10 сарын 29-ний өдөр буюу Нийслэлийн 374 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийслэлчүүддээ бодитой бэлэг барьж “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал’’ худалдаа, үйлчилгээний арга хэмжээг дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа.

Энэ ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон хүнсний үйлдвэрүүд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэддээ бэлэг барин Жуковын хөшөөний талбайд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хямдруулан худалдааллаа.

ийслэлийнхээ ойг тохиолдуулан нийслэлийн иргэддээ зориулсан арга хэмжээний үеэр

Нийслэлийнхээ ойг тохиолдуулан иргэддээ зориулсан энэхүү арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан дүүргийн ахмадуудаа төрийн “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өглөө.

Задгай талбайн худалдаанд оролцсон  худалдаа эрхлэгчид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг ч хямдруулан зарж байсан юм. Жишээлэхэд Хонины мах-1 кг -3700 төг, Ямааны мах-1 кг-2700 төг, Дайврын таташ-1 кг-1100 төг, Төмс-1 кг -400 төг, Лууван-1кг-600 төг болсон байсан юм. Нийслэлийнхээ ойг тохиолдуулан нийслэлийн иргэддээ зориулсан энэхүү ажилд иргэд талархалтай хандаж байгаагаа хэлж байлаа.