“Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, 24-р зүйл" цуврал хэлэлцүүлэгт урьж байна
Цуврал хэлэлцүүлэг боллоо
2013.11.22

“Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, 24-р зүйл" цуврал хэлэлцүүлэгт урьж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод 2013 оны 10-р сарын 23-ний өдөр өргөн барьсан билээ.

Улсын Их Хурлаар гэмт хэргийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан уг хуулийн 24-р зүйлд байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн талаар орсон заалтууд нь одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн заалтуудыг хэвээр хуулсан, зарим зүйл заалтуудад хариуцлагын нөхцлийг дордуулсан, практикт гарч байгаа гэмт үйлдлүүдийн талаар орхигдуулсан, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэг хэрэгсэхгүй болох хоёрдмол утгатай заалтуудад байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагуудын санал зөвлөмжийг УИХ-ын гишүүд, байнгын хороодод хүргүүлэх зорилгоор “ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, 24-Р ЗҮЙЛ” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүд, байнгын хороодод хүргүүлэх зорилгоор хэлэлцүүлэг хийлээ

2013 оны 11-р сарын 20-ны өдөр зохион байгуулсан эхний хэлэлцүүлгээр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар ажлын хэсэгт ажилласан төлөөллүүд товч мэдээлэл өгч, иргэний нийгмийн төлөөллөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг зөв тодорхойлж, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг дордуулахгүйгээр бодит байдалд нийцүүлэн 24-р зүйлд тусгуулах боломжийн талаар саналаа солилцлоо.

Холбогдох утас: Гринпис Монгол ТББ, 7000-0002, 88114816
Эхний хэлэлцүүлэгт оролцсон:
Монгол Улсын Дээд шүүх
Улсын Ерөнхий прокурорын газар
Хууль зүйн яам
Уул уурхайн яам
Улсын мөрдөн байцаах газар
Монголын Байгаль орчны иргэний зөвлөл
Монголын Өмгөөлөгчдийн холбоо
Монголын дуу хоолой ТББ
Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе! Офицеруудын холбоо ТББ
Иргэдийн төлөөлөл оролцлоо.