төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсон
2013.11.27

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөр нийгмийн гурван талт нэмэлт хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсон билээ.

Үүнд нийтдээ 235 тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд 139 тэрбум нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд, үлдсэн 96 тэрбум нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд тус тус зар¬цуулагдах юм. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг гаж үзэгдлийг таслан зогсоох үүднээс хоёр ч хуулийг хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон.

Үүнд "Үнэ бүрдэлтийн" тухай болон "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх" тухай хууль эрх зүйн орчныг УИХ-аар бат¬луулахаар гурван тал хэлэлцэн тохирсон байна. Одоогоор цалин тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар нэмэгдүүлэхээ урьдчилан зарлахгүй байхаар тогтжээ.