2013.11.12

Я.Санжмятав: Цалин хэзээ, хэдэн хувиар нэмэгдүүлэхээ зарлахгүй

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрсөн баасан гаригт цалин тэтгэвэр нэмэгдvvлэх талаар хийсэн гурван талт хэлэлцээрийнхээ vр дvнг сэтгvvлчдэд мэдээлсэн юм. Энэ vеэр тvvнтэй ярилцсанаа хvргэе.

-Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг нэмэх асуудлаар гурван талт хэлэлцээр боллоо. Ямар бvрэлдэхvvнтэй хуралдав. Шийдвэрээсээ сонирхуулбал?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хуралдсан. Гурван талт хэлэлцээрийг хийх эрх бvхий Vйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Эздийн нэгдсэн холбоо, Засгийн газрыг төлөөлсөн тус бvр арван хvн ажилласан. Vндсэндээ сар орчмын хугацаанд хэлцлvvдээ явууллаа.

Хэлэлцээрийн гол асуудал бол улс орны эдийн засгийн бодит байдал, хvн амын амьжиргааны өнөөгийн тvвшинг харгалзах байсан. 2013 оны инфляцаас vvдэлтэй цалин хөлсний асуудал дээр онцгой харах нь зvйтэй гэсэн асуудлыг 2014 оны төсөв хэлэлцэгдэж батлагдаж дуусахаас өмнө бид УИХ-д мэдэгдэх ёстой.

Өмнө нь цалин хөлс тэтгэвэр тэтгэмж нэмэгдvvлэх дээр 200 тэрбум төгрөгийн санхvvжилт тавигдсан байсан. Хэлцлийн vр дvнгээр цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн 200 тэрбум дээр нэмэгдvvлээд төсвийн тодотголоор 35 тэрбум төгрөгийг цалин хөлс рvv нэмэгдvvлэх нь зvйтэй гэсэн шийдэл гаргасан.

-Ингэж нэмэгдvvлснээр цалин хөлсөнд ямар өөрчлөлт орох вэ?

-Бид цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдvvлэхдээ тийм хугацаанд тэдэн хувиар нэмэгдvvлнэ гэдгээ Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой бол гурван тал санал нэгдсэн. Тодруулбал цалинг урьдчилан зарласнаас болоод бараа бvтээгдэхvvний vнэ ханш нэмэгдчихдэг. Ялангуяа бензин, гурил, махны vнэд өөрчлөлт ордог.

Иймээс нэмэгдvvлж байгаа тэтгэвэр, цалин хөлс нь гэрт нь, өөрт нь орлого ашиг болж орохоос илvv бас дарамт болох байдлыг бий болгодог учраас гурван талт хэлэлцээрээр цалин тэтгэврийг нэмэгдvvлэхдээ бодлогын хvрээндээ ярьж байгаад цаг хугацаа болон хувиудыг бол хэлэхгvйгээр нэмэгдvvлнэ гэсэн бодлогыг хэрэгжvvлэх гэж байгаа.

Цалингийн хувьд хөдөлмөрийн бvтээмжтэй нь уялдуулж нэмэгдvvлэхээр болсон. Авсан мөнгө нь тэр айлынхаа гэрт ороод өөрт нь наалдацтай байх, хийсэн ажил авсан цалиндаа сэтгэл хангалуун байх зорилтыг барьж байгаа. Тийм учраас бид цалин нэмэх хувь, цаг хугацааг нь зарлахгvй.

Гэхдээ ямар ч байсан оны эцэс гэхэд хvмvvсийн цалин тодорхой хэмжээгээр өссөн байх бололцоог бvрдvvлэхийн тулд ажиллана. Аль салбар дээр ямар хувиар нэмэгдvvлэх вэ гэдгийг гурван талууд эргэж Засгийн газартай ярилцаж энэ асуудлыг шийдэж тооцохоор төлөвлөсөн байгаа.

-Ямар салбаруудыг тvлхvv анхаарах вэ?

-Vйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагууд ялангуяа боловсрол, эрvvл мэндийн чиглэлийн хvмvvсийн нийгэм ахуй, цалин хөлсний асуудал хvндрэлтэй байна гэдэгтэй Засгийн газар санал нэг байгаа. Тийм учраас цалин хөлс нэмэгдvvлэх асуудлаа ялангуяа боловсрол, соёлын асуудлаас эхэлж анхаарах ёстой юм байна гэсэн ийм шахалтыг Vйлдвэрчний эвлэлийн байгууллагаас өгч байгаа.

Vйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагууд ялангуяа боловсрол, эрvvл мэндийн чиглэлийн хvмvvсийн нийгэм ахуй, цалин хөлсний асуудал хvндрэлтэй байна гэдэгтэй Засгийн газар санал нэг байгаа.

Бид vvнээс нэг их зөрөх шаардлагагvй юм байна гэсэн ойлголттой байгаа. Энэ бол аль нэг байгууллагын тулгалт хийсэн асуудал биш өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал vнэ ханшны өсөлт дээр нь анхаараад цалингийн асуудлаа тохиролцсон. Мөн өмнө нь цалин тэдэн хувь нэмэгдлээ гээд зарлачихаар маргааш нь бензин, гурил будааны vнэ нэмэгдчихдэг байсан.

Одоо тийм асуудал гаргахгvйн тулд бодлоготойгоор ажиллах ёстой. Улс орон гэдэг ард иргэдийнхээ сайн сайхны төлөө байх учраас бид цалин хөлс нэмэгдэхийн өмнө магадгvй гурил, мах, бензин шатахууныхаа нөөцийг нэмэгдvvлэх ёстой. Цалин нэмлээ гэдгээс гадна талынхаа хэлэлцээрийг бууруулаад хиймлээр хомсдол бий болгодог буруу юм байсан.

Энэ зvйл дээр бид зөв менежмент хийснээр цалин хөлс хvн дээр бололцооны хэмжээний болж наалдацтай байлгая гэж тогтож байгаа. Vнэ тогтворжуулах бодлогоор багагvй мөнгө гардаг. Өнгөрсөн жил энэ чиглэлээр бид 800 гаруй тэрбум төгрөг зарцууллаа шvv дээ.

Энэ зvйл дээр зөвхөн хариуцсан яам, агентлаг салбарын хvмvvс нь шийдвэр гаргаад явчихдаг байсан бол одоо бид эздэд, ялангуяа vйлдвэрчний эвлэлийн байгууллагаа нэлээд оролцуулъя гэсэн чиглэл бариад Засгийн газрын тогтоол гарах нь зvйтэй гэсэн шийдэлд хvрсэн байгаа.

-УИХ-ын МАН-ын бvлгээс цалинг 30 хувь нэмэгдvvлэх шаардлагатай. Vvнд 280 тэрбум байх ёстой гэсэн байр суурьтай байсан. 235 тэрбум төгрөгөөр ойролцоогоор 20 хувиар нэмэгдэх юм биш vv?

-Бид тэдэн хувиар нэмэгдэнэ гэж хэлэхгvй. Цаг хугацааны хувьд vе шаттай, хөдөлмөрийн бvтээмж, ур чадвартай нь шаардлагатай аль салбарыг хэзээ нэмэгдvvлэх вэ гэдэг бол салбарын эрх захирагч нар буюу төсвийн ерөнхийлөн захирагчидтай нь энэ асуудлыг ярилцаж байж шийдвэрлэхээр боллоо.

-АТГ, шvvх, прокурорын ажилчдын цалинг өндөр болгоно гээд байгаа. Vvнд орж байгаа юу?

-Шvvхийнхний цалин нэмэгдэх ёстой гэсэн зvйл байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгч нээлттэй танхимаараа нэлээд дэлгэрэнгvй ярьсан. Одоогийн байдлаар тэр нэмэгдлийг тооцож vзэх мөнгө энэ 200 тэрбум болон 35 тэрбумын нэмэгдэл дотор ороогvй.

Энэ бол тусдаа яригдах зvйл. Тийм учраас vvнийг ялангуяа төрийн vйлчилгээний байгууллагуудын зардал гэж ойлгож болно. Шvvхийнхэн, АТГ бусад газруудын цалингийн нэмэгдлийн асуудал жичдээ төсвийн vеэр яригдах байх. Тvvнд нь багагvй мөнгө зарцуулагдах юм билээ.

Тэгж байж бодлого нь зөв явагдана. Багагvй мөнгийг зарж байгаа нь аль болох авлигаас хөндий байлгах, төрийн албыг хvнд сурталгvй байлгах, шинэчлэлийн бодлогоо хэрэгжvvлэх учраас тусдаа яригдана.

-Цаашид vйлдвэрчний эвлэл, эздийн холбоодтой vнэ тогтворжуулах болон бусад асуудлаар хамтран ажиллана гэсэн. Энэ талаар тодруулахгvй юу?

-Бид өмнөх зөвшилцлvvдийн хvрээнд цалин тэтгэмжийг нэмэгдvvлээд хэлцлээ хаачихдаг байсан. Харин энэ удаа бензин шата­хуун, гурил, бусад бvтээгдэхvvний vнийг тогтворжуулах тал дээр Засгийн газраас хийж байгаа алхмууд дээр гурван тал оролцож явах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргалаа. Тийм учраас Монгол Улсын Засгийн газарт асуудал оруулах нь зvйтэй гэж vзсэн.

Тухайлбал, Vйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, Эздийн нэгдсэн холбоодыг салбарын яам, агентлагтайгаа хамтарч ажиллах бололцоог бvрдvvлэх эрхзvйн орчныг тодотгож өгөх шаардлагатай. Яамдын сайдын зөвлөл гэж байдаг. Тэр сайдын зөвлөлд нь Vйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо оролцож тухайн яамны vнэ тогтворжуулах бодлого дээр нь оролцож байя гэсэн чиглэлтэй байгаа.

Ингэж салбарын бодлого дээр Vйлдвэрчний эвлэл, Эздийн холбооны оролцоог өндөржvvлж байгаа. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газар аль болох хийж хэрэгжvvлж байгаа ажлаа ил тод, хараа хяналттай болгох vvднээс ард тvмний дуу хоолой болсон энэ байгууллагуудын оролцоог нь нэмэгдvvлэх чиглэлээр томоохон алхам болж байна.

Мөн гурван талынхаа гадаад vйл ажиллагааг өргөжvvлэх vvднээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын удирдлагуудыг Монголд урих, цаашдаа Монгол Улсад гурван талт хэлэлцээрийн vр дvн ямар тvвшинд явааг сурталчлах юм.

Энэ хvрээнд Олон ул­сын хөдөлмөрийн байгууллагуудаас манай орон руу ажлын байрыг тогтвортой байлгах, зохистой хөдөлмөр рvv шилжvvлэх, цалин хєлс­ний асуудал дээр гадны байгууллагууд ирж ажиллахаар ялгавартай байдаг явдлыг олон улсын төвшиндөө ярилцаж нэг гольдрилдоо оруулах, тэр тvвшинд байдаг аргачлалыг Монголдоо хэрэгжvvлэхээр болж байна.

Шаардлагатай зvйлийг 2014 онд хэлэлцэгдэх Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн бодлогын хvрээнд өөрчлөх шаардлага байна гэсэн ийм зvйлvvдийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

-Таныг яамныхаа барилгыг тохижуулахад төсөв хэтрvvлэн хэрэглэсэн гээд байгаа. Энэ талаар?

-Vйлдвэр, хөдөө аж ахуйн яам шинэ байр барьж орсон. Энэ актлагдсан байрыг арга буюу аваад орох уу гэж Ерөнхий сайд надад хэлсэн. Халаалттай ийм байр руу орж ирээд сандал ширээ байхгvй тал талаас ирсэн жижиг дунд vйлдвэр, боловсрол, нийгэм хамгаалал, Vйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ирсэн олон ажилтнууд байна. Би ний нуугvй хэлэхэд тэднийг завилаад сууж бай гэсэн.

Тэгээд ямар ч байсан хоёр сар завилаад суу, гурав дөрвөн хvн дундаа нэг комьпютертэй, гэртээ байгаа нөvтбvvкээ авчраад ажилла гэсэн. Хоёр сард хангаж чадаагvй, он гарахын өмнө хvн болгоныг суух ширээ, сандал, комьпютертэй болгосон. Энэ орчин чинь Монголын л нvvр царай, тvvхтэй газар шvv дээ. Чойбалсан гуай, Лхагвасvрэн гуай байсан.

Энэ байшин руу орж ирэхээр би ч хөдөө аж ахуйн мэргэжлийн хvн болоод тэр vv өөх тос vнэртдэг шvv. Малчны сэтгэл vнэртдэг тийм газар. Хана нь шар шавраар баригдсан 1950 хэдэн оны энэ байшинг засахаас өөр арга байхгvй. Энэ асуудлаар нь манай Төрийн нарийн бичгийн дарга гарын vсэг зураад мөнгийг нь гаргасан учраас шалгах шаардлагатай бол нээлттэй байгаа.

Би төрийн хvн хариуцлагатай газар хариуцлагатайгаар vгээ хэлээд явна. Гадуур янз бvрийн яриа гарч байгаа. “Идсэн эрvv хувхайрч идvvлсэн бут ургадаг” гэдэг ардын vг бий. Надад идсэн уусан юм байхгvй. Монголын төрийн нэг яамыг байртай ажилтай байлгахын тулд зvтгэсэн. Vvнийхээ төлөө хариуцлага хvлээхэд бэлэн байгаа. Шалгах газар байвал манай хvмvvс тендер зураг төсөл, мөнгө төгрөгийн зарцуулалтыг нь vзvvлнэ.

-Энэ онд ажилгvйдлийн тvвшин хэр буурсан бэ?

-Ажилгvйдлийн хувьд нэг жилдээ нэг амьсгаагаар буурчихаж чадахгvй. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд явуулсан бодлогоор одоогийн байдлаар бид 40 мянган хvнийг ажлын байраар хангачихсан байж байна. Нийт дvнгийн байдлаар бол жилийн эцэст тайлагнана. Гаднаас ажлын байранд хvн авдаг явдлаа бууруулсан. Ялангуяа хятадуудыг.

Улс орон гэдэг ард иргэдийнхээ сайн сайхны төлөө байх учраас бид цалин хөлс нэмэгдэхийн өмнө магадгvй гурил, мах, бензин шатахууныхаа нөөцийг нэмэгдvvлэх ёстой.

Мөн сайхан залуусаа гадны улс оронд явуулж хөлсний хөдөлмөр хийлгэж байгаагаа бууруулж байгаа. Гэхдээ гадагшаа сонирхлоороо явж байгаа хvмvvсийн хувьд хvний эрхийн асуудал байдаг тул бид хориод байж болохгvй. Гаднаас ирж байгаа мэргэжилтнvvдийн хувьд жишээ нь цементийн vйлдвэр барихад мэргэжилтнийг нь хийх хvн байхгvй. Бvтээн байгуулалтын том ажлууд хийгдэж байгаа учраас мэргэжлийн хvмvvсийг нь оруулахаас өөр арга байхгvй.

Энэ хоёрын бууралтын зөрvvгээс дотоод ажлын байрууд бий болж байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн яам хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллая, мэргэжилтэй ажилтнаа бэлтгэе. Насанд хvрсэн ажилтнуудыг ч ажлын байраар хангах чиглэлээр онцгой анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар эцэслэж нарийн дvн гараагvй байхад тодорхой хувь хэлмээргvй байна.

Ямар ч байсан өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй олон ажлын байрыг бий болгочихсон байгаа. Би Засгийн газрын өмнө 50 мянган ажлын байр бий болгосон тэр нь нэртэй хаягтайгаа нийгмийн даатгалаа төлсөн байнгын ажлын байр байх ёстой. Мөн төрд ажлын байр бий болгох чиглэлээр олон ажил хийгдэж байгаа. Тодорхой тоог ирэх нэгдvгээр сарын 15 орчим эцэслэн зарлана.

-Гаднаас ирж ажиллаж байгаа ажилчдын төлбөр мөнгө нэмэгдсэн байсан энэ талаар?

-Гаднаас ирж ажиллаж байгаа ажиллах хvчин нэг сар ажиллахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр төлдөг. Энэ хэмжээ өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш 192 мянган төгрөг болж нэмэгдсэн.

Энэ төлбөр нэг талаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бид тогтоож монгол иргэддээ болон хувийн хэвшлийнхэнд vvнээс доош өгөхгүй шүү гэдгээ зарлачихаж байгаа юм. Мөн гаднаас ирж ажиллаж байгаа хvнийг та авч ажиллуулаад 192 мянган төгрөг өгөөд байх уу монгол иргэнээрээ ажил хийлгэх vv гэдэг бодлого юм.

Гаднаас ажилтан авчралгvй монгол ажилчныхаа цалинг 192-оор нэмэгдvvлчих боломж байгаа юм. Тухайлбал, барилга шаварчин, будагчин, мужаан гээд хүн байхад 1,5 сая төгрөгөөр хятад хvн ажиллуулах уу 500 мянгаар ажиллуулж байсан монгол ажилтандаа 200 мянган төгрөг нэмж өгөөд чадваржуулаад явах уу гэвэл сүүлийнхийг нь сонгох байх.