БШУ-ны сайдад асуулга тавьлаа
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2013.12.05

БШУ-ны сайдад асуулга тавьлаа

Монгол улсын их хурлын гишүүн Д.Сумъяабазарт иргэдтэй хийсэн уулзалтын явцад олон тооны санал хүсэлтүүд ирсэн бөгөөд үүний дотор Сонгинохайрхан дүүргийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, сурагчдын формын чанар, үнийн талаар гомдол санал нилээд их байр суурийг эзэлж байсан юм.

Гишүүн гомдлын дагуу байдалтай газар дээр нь очиж танилцаад БСШУ-ны сайдад асуулга тавьж, асуулгынхаа хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр саналаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ.