Ж.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналыг дэмжив
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болов. Хуралдааныг Байнгын хорооны дарга Ц.Цолмон даргалав.
Хуралдаанаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг оруулах тухай саналыг хэлэлцлээ.
Намын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Н.Энхболд танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.