Тус эмнэлгийн барилгын ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж ашиглалтад оролгүй нэлээд хугацаанд хүлээгдэж байсан гэнэ.
Гэвч тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарын тусламжтайгаар 50 ортой шинэ төрөх эмнэлэг энэ сарын 6-нд ашиглалтад орсон байна. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар тус аймагт 2155 эх амаржсаны 70 орчим хувь нь нэгдсэн эмнэлэгт төрсөн ажээ.