Ерөнхий сайд гишүүдэд шог зураг илгээжээ
Шог зураг
2013.12.18

Ерөнхий сайд гишүүдэд шог зураг илгээжээ

Сүүлийн үед нэгнийхээ шог зургийг зуруулж бэлэглэх моод хаа сайгүй гарсан гэхэд болно.

Энэ буухиаг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үргэлжлүүлж байгаа аж. Тэрбээр уржигдар чөлөөт хэвлэл үүссэний 25 жил, Монголын сонины холбооны 15 жилийн ойн үеэр хэвлэлийнхнээс өөрийнхөө шог зургийг бэлгэнд авсан.

Тэгвэл Ерөнхий сайд өөрөө ч шог зураг бэлгэнд өгч байгаа ажээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүдэд өөрсдийг нь шоглосон зургийг бэлэг болгон илгээж байгаа юм байна. Гишүүд эхнээсээ түүний бэлгийг хүлээж авч эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр Ерөнхий сайдын бэлэгт баярлаж байгаагаа илэрхийлэн твиттерт зургийг нь тавьсан байв.