Монгол Улсын Ерөнхийлөгч зангиагүй уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.12

Монгол Улсын Ерөнхийлөгч зангиагүй уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хуран цугларсан та бүхний амгаланг айлтгая. Энэхүү уулзалтаар “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар та бүхэнтэй санал солилцож, энэ тал дээр бүгдээрээ нэгдсэн ойлголттой болохыг зорьсон юм” гэв. Мөн Ерөнхийлөгч цааш нь хэлсэн үгэндээ дээрх санаачилгын хүрээнд нэн тэргүүнд шийдэх чухал асуудлууд, шинэ хууль журам, өөрчлөлт, зохицуулалтын талаар дурдлаа.

Дараа нь уулзалтад оролцогчид Ерөнхийлөгчийн санал санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, улс оронд тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн оновчтой шийдэх тал дээр санал бодлоо илэрхийлэв.

Зангиагүй уулзалтад Монголын болон гадаадын нийт 300 гаруй төлөөлөгч оролцлоо.