УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2013.12.11

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Багшийн алдар 2013” наадам боллоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын “Багшийн алдар” тэмцээн 2013 оны 12-р дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд  спортын 5 төрлөөр явагдаж дүүргийн 17 байгууллагын 782 гаруй тамирчид  хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тэмцээний төгсгөлд дүүргийн удирдлагууд, сургуулийн захирлуудтай сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулан, хамтдаа спортоор хичээллэн амралтын өдрүүдээ өнгөрүүллээ. Дээрх тэмцээнийг гиүшүүний зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.