О.Баасанхүү: МАХН-д байх нь утгагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Тэрбээр өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайдаас асуулт асуусан. Гэвч Ардчиллын өдрөөс ардчилсан бус байдлаар маш бүдүүлэг загнасан гэж үзэж байгаагаа О.Баасанхүү гишүүн дуулгалаа.
Хурлын үеэр эрхэм гишүүн "Эмнэлгийн зориулттай барилгыг үйл ажиллагааных нь хүрээнд ашиглая. Чингэлтэй дүүрэгт хүүхдийн болон төрх эмнэлэг алга. Хууль зүйн яамны барилга юугаараа муудчихаад байгааг ойлгохгүй байна. Надад дөрвөн өвчтөн гэрээслэлээ өгсөн.
Гэхдээ би Хувь хүний нууцын тухай хуулийн хүрээнд гэрээслэлийг нь уншиж өгмөөргүй байна. Эдгээр хүн хавдрын дөрөвдүгээр шатанд хүрсэн. Харин гэрт маань харах хүн байхгүй. Тиймээс Төрийн ордны орчимд авчираад үхүүлээд өгөөч гэсэн. Гэвч би энэ хүртэл асуудлыг хүндрүүлэхийг хүсээгүй. Х.Тэмүүжин сайдын хэлдгээр илтгэл үнэмшил, шашин шүтгэлтэй. Яах вэ, би христийн шашинд итгэдэг.
Тэр утгаараа хүмүүнлэгийг ёсныг бодоод хүчирхийллийн арга хэмжээнд дургүй. Гэхдээ зориуд зүтгүүлээд байгаад харамсаж. Би намдаа шаардлага хүргүүлсэн. Учир нь МАХН энэ эмнэлгийг дэмжиж байгаа юу гэдгээ тодруул гэсэн. Ямар ч байсан удахгүй дахин хурал хийнэ. Залуучууд маань мессежний хөдөлгөөн явуулж, дараа дараагийнхаа алхмыг хийнэ. МАХН-аас хариу ирэхийг хүлээж байна. Хэрвээ "Таны энэ асуудлыг бодлогын хувьд дэмжихгүй" гэвэл би МАХН-д байх нь өөрөө утгагүй" гэж үзэж байгаа гэв.