Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.17
Ерөнхийлөгч жиргээчдэд хариу өгөв
Твиттерээр идэвхитэй жиргэгчид өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар нэгэн мэдээлэл солилцсон юм.
Энэ нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөргийг бүх яам, тамгын газар, тарийн бус байгууллагын дарга нарын хананд өлгөх тушаал өгсөн” гэсэн утгатай. Жиргээчид энэ талаарх мэдээллийг өөрийн чихээр сонссон гэлцэж байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар жиргээчдэд твиттерээр хариу өгсөн юм. Тэрбээр “Яам, тамгын газрын хананд зурагаа хадуулснаас тэднийг ханагүй болгосон нь дээр” гэсэн байлаа.