Ц.Элбэгдорж: Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй
“Том төрөөс ухаалаг төр лүү” санаачлагыг эхлүүлж, улстөрч, улс төрийн намуудыг уриалж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаа өөрийнхөө спортоор хичээллэж буй гэрэл зургуудыг албан ёсны “Фэйсбүүк” хуудсандаа нийтэлж, ард түмнээ спортоор хичээллэж, идэвхитэй амьдрахыг уриаллаа.
Тэрбээр “Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй. Харин би юунд зайлшгүй цаг зарцуулах хэрэгтэйг мэднэ. Тэр бол спорт, хөдөлгөөн, идэвхтэй амьдрал.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Шалтаг тоочих хэрэггүй. Өөрийн сонирхолд нийцсэн спортын төрлөөр боломж гарвал хичээллэхийг бод. Спорт бол зөвхөн биеийн тамир бус амьдралын хэвшил, хүний төлөвшил, хөгжил дэвшлийн бүрэлдэхүүн хэсэг. Магадгүй өөрийн чинь хамгийн зөв сонголт ч байхыг үгүйсгэхгүй. Спортын аль нэг төрлөөр хичээллээд буруудсан, муудсан, алдсан хүн гэж би сонсоогүй” гэв.