О.Содбилэг  гишүүн Ерөнхий сайдын үгэнд эгдүүцэв
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2013.12.25

О.Содбилэг гишүүн Ерөнхий сайдын үгэнд эгдүүцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар танхимынх нь хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд ч дуугүй суугаагүй.

Тэрбээр ,сайдуудаа өмөөрч, Ардчилсан намын бүлгийнхэнд одоо үүсээд буй нөхцөл байдал өмнөх засгийн үед гаргасан шийдвэрүүдийн алдаа гэсэн тайлбар хийж байсан юм. Мэдээж энэ нь Ардын намын бүлгийнхэнд огт таалагдаагүй.

Тэр дундаа “Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг Ардын намынхан хор найруулж оруулж ирсэн” гэсэн утгатай зүйл ярьсан нь гишүүдийн дургүйг хүргэсэн бололтой. О.Содбилэг гишүүн л гэхэд “Эдийн засгийн байдал хүнд байгаад хариуцлага тооцож, сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барьсан.

Гэтэл Ерөнхий сайд нь хор найрууллаа гэх юм” хэмээн твиттерт жиргэсэн байв. Гэхдээ “хор найрууллаа” гэдэг үгэнд нь бус Монгол Улсын Ерөнхий сайд хүн чуулганы танхимд ийм үг хэллэг хэлж байгаа нь түүнд таалагдаагүй бололтой.