УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2014.01.14

Ч.Улаан: Бонд амжилттай арилжигдсан

Манай улс 201 онд олон улсын зах зээл дээр Чингис бондын амжилттай арилжаалж бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө босгосон.

Харин өнгөрсөн онд Монгол улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ Самурай бондыг гаргахаар шийдвэрлэсэн байгаа. 2012 онд олон улсын зах зээл дээр 1,5 тэрбум америк долларын бонд, харин өнгөрсөн онд Япон улсаас 30 тэрбум иен-ын Самурай бондыг гаргасан байгаа. 10 жилийн хугацаатай уг бондын жилийн хүү 1,52 байхаар болж байна.

Сангийн сайд Ч.Улаан мөнгө манай улсын дансанд орж ирж байгаа гэдгийг хэлж байгаа бөгөөд зарим хэвлэл мэдээллээр хөгжлийн банкид эхний ээлжийн 24 тэрбум 250 сая иен  орж ирсэн гэх мэдээллийг өгч байгаа. Уг бондыг газрын тосны үйлдвэр, 5-р цахилгаан станц барих зэрэгт зарцуулахаар болж байна.

Сангийн сайд Ч.Улаан:

Бонд амжилттай арилжигдлаа. Манай дансанд мөнгө орж ирж байгаа. Тэгэхээр эдийн засгаа хөгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр бэлэн болж байна гэж үзэх нь зүйтэй.

Самурай бонд Иен-ээр илэрхийлэгдэж байгаа. Иен нь америк долларыг бодвол харьцангуй тогтвортой учир 10 жилийн хугацаанд хүүгийн алдагдал гэж гарахгүй гэж эдийн засагчид харж байна.