2013.11.15

Монгол улсын иргэн бүр гурван сая төгрөгийн өртэй

Монгол улсын иргэн бүр өрийн дарамтанд амьдарч байна. Олон улсын зах зээл дээрээс босгосон бондын хүүг төлөхийн тулд татвар төлөгчид өдөр бүр 273 орчим сая төгрөгөө өгч байгаа. Энэ мэтээр тооцон үзэхэд иргэн бүр гурван сая төгрөгийн өртэй болоод байна.

Өнөөдрийн байдлаар монгол улсын гадаад өр ДНБ-ийн 49,5 хувьтай тэнцжээ. 2013 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Чингис бондын зөвхөн хүүнд нь 108,8 тэрбум төгрөг төлөөд байна. Энэ мөнгөөр бид 325 шинэ цэцэрлэг, 108 сургууль барьж болох байлаа.

Өр тавиад түүнийгээ хэрэглээндээ зарцуулж буй үндэстэн сөнөдөг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бондын өрнөөс гадна бид өдөр бүр хэдэн сургууль, цэцэрлэг гадныханд бэлэглэж байгаа билээ. Эцсийн дүндээ өр тавьсан хүн юм бүтээж, үйлдвэрлэж, гадагшаа гаргаж байгаа бол хожно.

Харин өр тавиад тэрийгээ хэрэглээндээ зарцуулж буй үндэстэн сөнөдөг. Иймд ухаалаг байж, үйлдвэрлэлээ хөгжүүлье. Хамгийн гол нь Оюутолгойн өр үүнээс өндөр хурдтайгаар өсч байна. Ингээд бондын өр, Оюутолгойн өр монгол орныг цалманд хийж байгаа гэлээ.