Монгол улсад 146 мянган өрхийн 290 гаруй мянган малчин байгаа
2014.01.14

Малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулж, үйлдвэрүүдэд тушаана

Монгол улсад 146 мянган өрхийн 290 гаруй мянган малчин байгаа гэдгийг ҮХААЯ-наас мэдээлсэн байна.

Харин энэ онд эдгээр иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон таван хошуу мал түүнээс гарах бүтээгдэхүүн түүхий эдийг борлуулахад анхаарна гэдгийг салбарын сайд онцоллоо.

ҮХАА-наас хийсэн судалгаагаар 200 хүртэлх толгой малтай малчин өрх нийт малчны 37 хувийг, 200-1000 толгой малтай өрх 61 хувь, мянгаас дээш малтай өрх хоёр орчим хувийг эзэлж байна. Энэ жил 45 сая мал тоологдсон байна. Салбарын сайдын хэлж байгаагаар малын тоо толгой өмнөх жилийнхээ өсч байгаа учир малын гаралтай бүтээгдэхүүн түүхий эдийг борлуулахад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

ҮХАА-н сайд Х.Баттулга "Малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулж, үйлдвэрүүдэд тушаана. Үйлдвэрүүд гэдэг маань экспортын чиглэлтэй байх юм бол малчдын амьдралд эерэгээр нөлөөлж орлогыг өсгөнө" хэмээн хэллээ.

Өнгөрсөн онд ноолуур 7,3 мянган тонн гарсан нь өмнөх оныхоос 1000 орчим тонноор өссөн үзүүлэлттэй байна.