“Оюутолгой”, “Тавантолгой”, “Үндсэн хууль”-д анхаарлаа хандуулан ажиллана
МАХН-ын намын сар шинийн золголтод намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон УИХ, Засгийн газрын гишүүд тус намын ахмад гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байна.
Мөн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва МАХН-ын дарга Н.Энхбаярын мэндчилгээг гишүүддээ дэвшүүлж, Могой жил МАХН-ын хувьд ололт амжилтаар дүүрэн жил байсныг онцоллоо.
МАХН-ын эмэгтэйчүүд ирэх 4-р сарын эхэнд эмэгтэйчүүдийн их хурлаа хийх бэлтгэл ажилдаа оржээ. Бэлтгэл ажлаа хангахын тулд орон нутгаар явах төлөвлөгөөг гаргаж, эмэгтэйчүүдийн салбар нэгжүүдийг идэвхжүүлэх юм байна.
Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалт, Тавантолгойн нүүрсний экспортын асуудал, мөн Үндсэн хуулийг шинэчилж, “Шилжилтийн үеийн хууль”-иас ”Хөгжлийн хууль” болгох дорвитой алхмуудыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ үндсэн хуульд зөвхөн өнгө будгийн бус иргэдийн амьдралд ойр дөхөм заалтуудыг оруулж ажиллахаа онцолсон юм.