Д.Сумъяабазар хүүхдүүдийг гадаадад сургана
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.02.17

Д.Сумъяабазар хүүхдүүдийг гадаадад сургана

Гадаадад суралцах хүсэл­тэй хүүхдүүдийн хүс­лийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар биел­үүлэх гэнэ.

Тэрбээр “Дэлхийд өрсөлдөх сонгино­хайр­хан­чууд” уриатай гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэг­тэй суралцах уралдаант шалгаруулалт зохион байгуулж байгаа юм.  

Тус уралдаанд төгсөх ангийн   сурагчид оролцох бөгөөд гадаадын их дээд сургуульд суралцахад тавиг­дах шааардлагыг хангаж байгаа хэдэн  ч  хүүхэд хамрагдах боломжтой гэнэ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс аль болох олон хүүхдийг хамруулахыг зорьж буй ажээ.