М.Зоригт, Х.Баттулга нар Сүхбаатарт ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Наран суманд эхэлж гарсан малын гоц халдварт шүлхий өвчин Дорноговь, Хэнтий аймгийн нутаг руу халдварлаж буй талаарх мэдээлэл олныг түгшээж байна.
Сүхбаатар аймгийн таван суманд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд УИХ-ын гишүүн М.Зоригт, ҮХАА-н сайд Х.Баттулга нар өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Шүлхий өвчний байдлын талаар бид Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар шүлхий бүрмөсөн зогсчихоогүй байна. Шүлхий гарсан сумд болон хил залгаа сумын малд вакцин хийсэн. Вакцин хийсэн даруйд халдвар авсан ч нууц далд хэлбэрт байсан малын өвчин сэдэрдэг юм байна. Тэр дагуу өвчин гарсан сумын зарим мал шүлхийгээр өвчилсөөр байна. Харин Онгон суманд сүүлийн гурав хоногт шүлхийн өвчлөл шинээр бүртгэгдсэнгүй.
-Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Зоригт, ҮХАА-н сайд Х.Баттулга нар танай аймагт ажиллаж байгаа юм байна. Мөн улсын Онцгой комиссын хурал танайд хуралдсан гэх юм. Хурлаар ямар шийдэлд хүрэв?
-Шүлхий газар авсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д,Зоригт, ҮХАА-н сайд Х.Баттулга нар өнөө өглөө манай аймагт ирсэн. Байдлыг танилцуулах үүднээс аймгийн Онцгой байдлын хурал хуралдсан. Түүнээс улсын Онцгой комиссыг хуралдуулсан хэрэг биш. Бид сайд болон гишүүнд нөхцөл байдлаа танилцуулсан гэлээ.