Дунд сургуулиуд физик, химийн 200 лаборатортой боллоо
Тоног төхөөрөмж гардуулах үеэр
2014.02.19

Дунд сургуулиуд физик, химийн 200 лаборатортой боллоо

Физик, химийн хичээл дээр онол сонсч, бодлого бодох зэргээр хичээлийн цагийг өнгөрүүлдэг явдал ард хоцорч, сурагчид туршилт, дадлага хийх иж бүрэн лаборатортай болж байна.

Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлогын хүрээнд хими, физикийн лабораторын 200 тоног төхөөрөмжийг БШУЯ-наас ерөнхий боловсролын 100 сургуульд хүлээлгэн өглөө. Ерөнхий боловсролын нийт 750 гаруй сургуулиас эхний ээлжинд 100 сургуульд нь хүлээлгэн өгч буй эдгээр лабораторын физикийн хичээлийнх гэхэд 10 иж бүрдэл багаж тоног төхөөрөмжтэй, багш сурагчдад зориулсан туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой ажээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУЯ-ны сайд Л.Гантөмөр нар өчигдөр 44 дүгээр сургуульд зочилж, физикийн лабораторын тоног төхөөрөмжийг хичээлд хэрхэн ашиглаж байгаатай танилцахын зэрэгцээ 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заасан юм. Физикч мэргэжилтэй МУИС-д 10 гаруй жил багшилж байсан Ерөнхий сайд "Физик болон байгалийн шинжлэх ухааны хичээлийг заахдаа сурагчдад томъёо цээжпүүлж, самбарт бичүүлэхээсээ өмнө утга учир, хэрэглээ талаас нь ойлгуулан тайлбарлаж өгөх нь чухал. Тиймээс энэ багаж төхөөрөмжййг хичээлдээ байнга ашиглаж, хүүхдүүдээр туршилт хийлгэж байгаарай. Ингэж чадвал хүүхдүүд маань аливаа зүйлийн учир зүйг олдог, нухацтай ханддаг болж төлөвшинө" хэмээн багш нарт захилаа.