“Mine tech” уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн болно
2013.03.26-03.28-нд болно
2014.02.21

“Mine tech” уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн болно

“Mine tech” олон улсын үзэсгэлэн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Тус үзэсгэлэн нь уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн  үзэсгэлэн. 

Mонгол улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч байгууллага Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас тус үзэсгэлэнг санаачлан долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно.

Уг үзэсгэлэнд уул уурхайчдын ажил Хөдөлмөрийн багаж зэвсэг бүрэн хэмжээгээр тавигдах бөгөөд Монгол улсын уул уурхайн салбарын оргилуун хөгжлийн босгон дээр, нэг талаас зах зээлийн өргөн бололцоог бий болгож орлого ашгаа нэмэгдүүлэхэд нь туслах юм.

MINETECH үзэсгэлэн нь салбарын шилдэг мэргэжилтнүүд бие биетэйгээ уулзаж, худалдаа арилжааны арга туршлагаа хуваалцан, үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, гэрээт борлуулагчид хэрхэн САЙНЫ САЙН НЬ болох талаар бие биеэсээ суралцах хамгийн чухал талбар болох ажээ.

   Зочид, үзэсгэлэнг үзэж сонирхогчид, хайгуул олборлолтын компаниудын хувьд бол аливаа байгууллагын худалдан авагч болох, тэдгээрээс томоохон худалдан авалт хийхийн өмнө тухайн бараа бүтээгдэхүүний талаар сайн ойлголттой болох газар бол MINETECH ЭКСПО юм. Эргээд урт удаан хугацаанд үр ашгаа өгөх бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тэдгээрийн талаар сайн мэдлэгтэй байж шийдвэр гаргахад нь туслах нь манай үндсэн зорилт юм. Иймээс үзэгч сонирхогчдын хувьд үзэсгэлэнгийн хаалга үнэ төлбөргүй нээлттэй байх ба үзэсгэлэнд оролцогчдын хувьд хамгийн бага зардлаар эрдэс баялгийн салбарынханд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах сайхан боломж юм.

   Үндсэндээ MINETECH бол таны бизнес, бүтээгдэхүүн, баримталдаг үнэт зүйлсийг худалдан авагчдад аль болох өргөн хүрээтэйгээр хүргэн сурталчлах арга хэмжээ билээ. Таны бүтээгдэхүүн, бизнес Монгол улсын эрдэс баялгийн салбарт танигдаж, борлогдож, үнэлэгддэг байхын төлөө Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хичээн ажиллаж байгаа гэдгийг уламжиллаа.