“Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” сэдвээр хэлэлцүүлэг 27-нд болно
“ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөр
2014.02.26

“Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” сэдвээр хэлэлцүүлэг 27-нд болно

2014 онд “ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийг МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлэн ажиллах болсонтой холбогдуулан Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэг 02 сарын 27-ны өдөр 09-13 цагийн хооронд Засгын газрын 11-р байрны хурлын танхимд болно. Хэлэлцүүлгээр оюутны  цагийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, цагийн ажлын байр бий болгоход  ажил олгогчдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар холбогдох албаныхан харилцан санал солилцно