Mongolia Mining Экспо болно
Буянт Ухаа спортын ордонд болно.
2014.02.26

Mongolia Mining Экспо болно

Mongolia Mining Экспо 2014 оны 4 сарын 10-12 болно. Буянт Ухаа спортын ордонд  болно. Үзэсгэлэнгийн танхимаас гадна, гадна талын талбайд уул уурхайн томоохон машин механизмыг харуулна.

Үзэсгэлэн гаргагчид үзэсгэлэнгийн танхимын гол тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний презентаци үзүүлэн сурталчилгаа хийх боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд “Mongolia Mining 2013” үзэсгэлэнд Монгол, БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Герман, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, Япон, Сингапур, Хонг Конг Шинэ Зеланд зэрэг орны уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгч 120 компани үзэсгэлэн гарган оролцож байжээ.