ҮХАА-н сайд Х.Баттулга
2014.03.14

Дэлхийн хүнсний хэрэглээг хангах нөөц манай улсад байгаа

Монгол улсад анх удаа Ази, номхон далайн орнууд чуулж дэлхийн хүн амын хүсний асуудлаар хуралдаж байна. Тус хурлаар Монгол улс мал аж ахуйн салбарыг дэлхийд таниулах зорилготой юм.

Дэлхий дахинаа сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өлсгөлөн ядуурлыг бууруулахад Ази, номхон далайн бүсийн орнууд дор бүрнээ ажиллаж тодорхой амжилтад хүрсэн гэдгийг бага хурлаар онцолж байсан юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хөрсний элэгдэл, цөлжилт байгаль цаг уурын гамшигт үзэгдэл, шинээр гарч байгаа хүн малын өвчний улмаас олон тулгамдсан асуудал Ази, номхон далайн бүсэд хурцаар тавигдаж байна.  

Харин манай улс мал аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дэлхийн хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад бүрэн нөөц бололцоо байгаа гэдгийг хэлж байлаа.

ҮХАА-н сайд Х.Баттулга "Хөдөө аж ахуйн салбар тэр тусмаа газар тариалан, хүнсэн дээр ихээхэн анхаарал тавьж ажиллана. Байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг уламжлалт үйлдвэрлэлтэй учир үүнийгээ гадагшаа нийлүүлэх чиглэлд анхаарах зорилт тавьж ажиллаж байна" хэмээн хэллээ.

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа. Хүн ам нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэгцээ олон улсад тулгамдсан асуудал болно гэдгийг дэлхий дахинаа ярих болсон. Тиймээс хүнсний хэрэгцээг 70 хувиар нэмэгдүүлэх шаардлага дэлхий нийтэд тулгараад байгаа Монгол улсын хувьд мал аж ахуйн салбарыг хөгжүүлж дэлхий нийтийг органик хүнсээр хангахад хангалттай нөөцтэй гэдгээ өнөөдөр танилцуулсан юм. н